ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД
2019/01/23
2019 оны 1 дүгээр сарын Нийгмийн Халамжийн санхүүжилт Төрийн банканд орж ирээгүйгээс үүдэн Төрийн банкны салбар нэгжүүдэд халамжийн мөнгө хүлээсэн иргэд дараалал үүсгэж байна. Дээрх үүссэн нөхцөл байдал нь Төрийн банкнаас шалтгаалаагүй бөгөөд санхүүжилт орж ирсэн даруй иргэдийн халамжийн мөнгийг олгоход бэлэн байна.
Мөн халамжийн мөнгө олгох үйлчилгээг Төрийн банк дангаараа үзүүлж байгаа нь ачаалал эрс нэмэгдэх шалтгаан болж байна.
Иргэд та бүхнийг банкны салбарт удаан хүлээлгэхгүй байх зорилгоор Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас болон www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудас, Гялсбанкны аппликэйшнаар дамжуулан аль дүүрэгт, ямар төрлийн халамж орсон талаарх мэдээллийг тухай бүр нь хүргэж байх тул та бүхэн зөвөөр ойлгож соёлтой үйлчлүүлнэ үү.
иргэн · 2019/01/23
Хэнээс шалтгаалаад ингэж ядуу зүдүү амьдралтай хүмүүсийг бухидуулаваа. Үүнийг шалгаж хариуцлага хэн тооцох вэ. Сангийн яам уу,Хамгийн том банк уу, Хариуцлага ярьж байгаа Засгийн газар, шудрагыг ярьж бослого тэмцэлд уриалагчид ийм асуудалд сонор соргог байж ядуу зүдээ ард түмнээ өмөөрч дуугарвал мөнч сайнсан. Хүний мууг үзэх гэсэндээ биш ядуусын өмөөрч хаиуцлага нэхэж байгаам шүү.