СУИС-иас эрхлэн гаргасан шинэ ном нээх ёслолд эрхэм та бүхнийг морилон саатахыг урьж байна. Нээлтийн ёслол 2019 оны 2 дугаар сарын 18-ны 14:00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт болно. Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах олон бүтээлүүдийн нээлт нэгэн дор болох гэж буйгаараа онцлог бөгөөд та бүхэндээ нээлтээ хийх гэж ном, зохиолуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе.

СОЁЛ УРЛАГИЙН ТАЙЛБАР ТОЛЬ III “МУЗЕЙ”

Төслийг захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Төслийг санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан технологийн сан, Төрийн банк

Төслийг гүйцэтгэгч: Соёл урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн

Ерөнхий редактор:  Э.Сонинтогос (Ph.D), Проф

Төслийн удирдагч:  Д.Даваасүрэн  (Ph.D), Дэд Проф

Төслийн зөвлөх: Д.Цэдмаа

Хэл найруулгын редактор:  Д.Даваасүрэн, Э.Сонинтогос, Я.Сумьяа

Соёл урлагийн тайлбар толийн Музейн боть нь хүүхэд залуучууд, эрдэмтэн судлаач, цуглуулагч, өв шинжээч, арт дилер, музейн ажилтан, хяналт шинжилгээ, гаалийн албан хаагч нарт зориулж тус улсын музейн байгууллага, соёлын өв, музейтэй холбогдох эрхзүй, ном сэтгүүл, үзэсгэлэн, хүмүүс, нэр томьёо, түүх, хөшөө дурсгал, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн тухай тайлбарласан лавлагаа-судлал-танин мэдэхүй-сурталчилгааны гэрэл зурагтай толь бичиг.

  • ГЭРЭЛ ЗУРАГ:  1298
  • ТОЛГОЙ ҮГ: 1738  үүнд:
    • Хүмүүс 19
    • Байгууллага 141
    • Ном сэтгүүл 98
    • Үзэсгэлэн 72
    • Эрхзүй 216
    • Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт  зүйл 776
    • Музей сэдэвт сэтгүүл зүй 1
    • Хөшөө дурсгал 48
    • Нэр томьёо 367 

СОЁЛ УРЛАГИЙН ТАЙЛБАР ТОЛЬ IV “ХӨГЖИМ”

Захиалагч: СУИС

Санхүүжүүлэгч: БСШУСЯ-ны дэргэдэх “Монгол судлалыг дэмжих сан”

Гүйцэтгэгч: СУСХ, СУИС-Хөгжмийн урлагийн сургууль

Ерөнхий редактор: С.Сонинтогос /Рh.D, профессор/

Төслийн удирдагч:  Д.Даваасүрэн /Рh.D, дэд профессор/

Хугацаа: 2014.01 - 2018.12

Соёл урлагийн их сургуулийн Соёл урлаг судлалын хүрээлэнд 2014 оноос захирал Д.Даваасүрэнгийн удирдлагад Соёл, урлагийн төрөлжсөн тайлбар толиуд бүтээх төсөлт ажил хийгдэж эхэлсэн. Хөгжмийн тайлбар толь бүтээх ажил 2014 оны 01 сараас эхэлж ЭША Б.Оюунбадрах хариуцан бичиж байсан. 2016-2017 оны хичээлийн жилд Хөгжмийн тайлбар толийг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль гүйцээн бичиж хэвлэлтэд шилжүүлэх үүрэг хүлээн ажиллаж захирал Г.Ганцэцэг удирдан, ЭНБД Б.Оюунбадрах эрхлэн хариуцаж, Төрийн хошой шагналт, доктор Н.Жанцанноров, Төрийн шагналт, доктор С.Соронзонболд нарын тэргүүлсэн судалгааны профессорын багууд гүйцэтгэсэн. Энэхүү бүтээл нь СУСХ, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн судлаач, багш-уран бүтээлчдийн хамтын бүтээл болж байгаагаараа онцлог юм.

Толийн агуулга:

-          Хөгжмийн урлагийн алдартнуудын намтар, бүтээл

-          Хөгжмийн ухааны нэр томьёо

-          Хөгжим судлалын ном, бүтээлүүд

-          Хөгжмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага

-          Хөгжмийн уралдаан, наадам

-          Хууль, тогтоомж

-          Шилдэг бүтээл /нийт 2589 толгой үг, 481 зураг/ гэсэн агуулгаас бүрдэж байна.    

СОЁЛ УРЛАГИЙН ТАЙЛБАР ТОЛЬ V “БҮЖИГ”

Төслийг санхүүжүүлэгч: БСШУСЯ-ны дэргэдэх “Монгол судлалыг дэмжих сан”

Төслийг гүйцэтгэгч: Соёл урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн, Бүжгийн урлагийн сургууль

Ерөнхий редактор:  Э.Сонинтогос (Ph.D), Проф

Төслийн удирдагч:  Ш.Эрдэнэцэцэг (Ph.D), Дэд Проф

Төслийн зөвлөх: Д.Даваасүрэн, Т.Туул

Хэл найруулгын редактор:  Э.Сонинтогос, Я.Сумьяа

Толгой үг 1152

Зураг 491,

Гэрэл зураг 272

График зураг 189,

Ноот 30   

Балет, бүжгэн жүжиг 92,

Нэр томьёо 311,

Байгууллага 55,

Ном сэтгүүл 86,

Уралдаан наадам, хурал 39,

Хүмүүс 128,

Шилдэг бүтээл 83,

Язгуур бий бүжиг 255,

Хууль тогтоомж 153 

“ТҮМЭН ХЭЭ”  ТЭРГҮҮН  ДЭВТЭР  НОМ

Түмэн хээний энэхүү номд үндсэндээ онолын хэсэг нь удиртгал төдий бөгөөд эрхэм уншигч та, хээний ай сав, анги, төрөл, садан хээ, тэдний түүхэн өвийн тодорхой ул мөр, мөн түүний хөгжлийн үечлэл, хураан судлах гурван аймаг, хээний түмэн чуулган цоморлогтой танилцах нь лавтай. Энэ нь угалз хээний ур дүрслэлд зориулсан түмэн хээний дурсгал, мэдээ занги, хур цуглуулга “цомог” юм. Түүнчлэн, тэдгээрийн нэг бүрийг тодорхой тайлал хийж, онолын товчоотой холбон таалахыг урьтал болгосонгүй харин хээ угалзны зурлага дүрслэл, дэг тигийг тодруулахын зэрэгцээ түмэн хээний өвийг, тэнгэрлэг гоо зүйн баялгаар нь, давтагдашгүй сэдэл донж төрхөөр нь, зохиомжийн олон талт дүрслэлийн тогтолцоог онцлон таацуулж дэс /код/ зурлагаар танин барихыг чухалчилсан туурвил болой.

Номын агуулга:

ТҮМЭН ХЭЭН ОРШИХУЙ

ТҮМЭН ХЭЭН ДУРСГАЛ

БАЛАР ЭРТНИЙ  ХЭЭН ДУРСГАЛ  (0001-0160)

ТӨРТ УЛСЫН ХЭЭН ДУРСГАЛ

            Хүннү (0161-0211)

            Сяньби (0212-0258)

            Жужан (0259-0284)

            Түрэг (0285-0313)

            Уйгар, Хятан (0314-0331)

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ХЭЭН ДУРСГАЛ

            Хара Хорум (0332-0442)

            Юань (0443-0521)

            Алтан орд (0522-0680)

            Ил хаад (0681-0835)

ШҮТЭЭН УРЛАЛЫН ХЭЭН ДУРСГАЛ (0837-1060)

 МОНГОЛ БОЛОН ДОРНО ДАХИНЫ БУРХАНЫ ШАШНЫ ӨВ (XVII-XX ЗУУН)

СУИС , Монгол судлалын холбоо, Түүх археологийн хүрээлэн болон ОХУ-ын Эрхүү хотын орон нутгийн музейн хамтарсан Дэлхийд тархсан Монгол өв“ төслийн хүрээнд хийж байгаа, эрхүүгийн орон нутгийн музейд байгаа бурханы шашны эд өлгийн зүйлийн цомгоос бүрдсэн. 

“ДОРНО ДАХИНЫ ХӨГЖИМ СУДЛАЛ”

АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА

Захиалагч:                              СУИС, ЭШИГ

Гүйцэтгэгч:                             СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль

Санхүүжүүлэгч:                     Соёл урлагийн их сургууль

Төслийн удирдагч:               С.Соронзонболд, СУИС-ийн ХУС-ийн Дорно дахины хөгжим судлалын профессорын багийн тэргүүлэх профессор,

доктор (Ph.D), дэд профессор

Төсөл хэрэгжүүлэх хугацаа:    2017.10 – 2018.03

Энэхүү гарын авлага нь СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгээс 2012-2014 онд хэрэгжүүлсэн дорно дахины эгшиг тэмдэглээг тайлан унших “Эртний дуу хөгжмийн хэдэн зуун ая аялгууг уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах” суурь судалгааны ажлын тайлан, Монгол, ОХУ, ХБНГУ, Францын эрдэмтдийн дорно дахины хөгжим судлалын чиглэлээр бичсэн судалгааны шилээвэр өгүүллээс бүрдсэн Монголын хөгжмийн түүх, дорно дахины хөгжим судлалын тухайтад сэдэв агуулга өргөн, эх сурвалжийн цараа их, судлан туурвигчдын гарвал олон дорвитой бүтээл хэмээн зохиогчдын зүгээс үзэж байна.

Төслийн шинэлэг буюу дэвшилттэй тал

  1.  
  2.  

ДУУН НАЙРУУЛГА

Зохиогч: Гаваагийн БОЛОР

Редактор:  Э.Сонинтогос (Ph.D), профессор

Энэ ном  нь дууны найруулагч, дуун найруулга, дуун найруулгын бүтэц, дуун бичлэг, дуун бичлэгийн төрөл, архивын бичлэгийг засварлах, дуун найруулгыг судлах онол, аргазүй, мэдлэг бататгах асуулт, нэр ба нэр томьёоны тайлбарыг нэгтгэн гаргаж буй тухайн салбарын монгол хэл дээрх анхны ном болж байна.

Номыг Монгол кинонд 42 жил дууны оператораар ажиллаж агсан аав Занын Гаваагийн үлдээсэн ажлын туршлага тэмдэглэл болон өөрийн Монголын радиод дууны найруулагчаар ажилласан 25 жил, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуульд 2005 оноос хойш “Дууны найруулагчийн уран чадвар”, “Радиогийн дуун найруулга”, “Киноны дууны найруулга”, “Дуу чимээний үндэс”, “Дуун бичлэгийн технологи”, “Акустикийн онол”, “Дуун дизайн” зэрэг мэргэжлийн хичээл заасан  туршлагад тулгуурлан бүтээв.

УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ ШИНЖЛЭЛ

ТЕАТРЫН ХИЛ ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ

Эмхэтгэсэн: Д.Батсайхан

Хянасан: Г.Сүлд-Эрдэнэ

Өнөөгийн цаг үед дэлхийн театрын хөгжлийн чиг хандлага маш хурдтайгаар өөрчлөгдөж байна. Олон улсын театрын уран бүтээлчид өөр өөрийн орны театрын хөгжлийн шинэ чиг баримжааг тодорхойлох үйл явцыг нэгэн зууны өмнөөс эхлэн өмнөх үеийн онолын үзэл баримтлалуудаа эргэн харж, үзэл санаагаа шинэчлэн хөгжүүлж, практик үйл ажиллагаандаа туршилт хийсээр иржээ. Театр судлаач Д.Батсайханы театр судлалын талаар сүүлийн үед бичсэн өгүүллийг эмхэтгэсэн бүтээл юм.

НҮҮР ХУВИРГАХ УРЛАГ 

Захиалагч: СУИС

Гүйцэтгэгч: ТУС-ийн төслийн баг

Редактор: Ж.Долгорсүрэн (Ph.D, профессор)

Төслийн удирдагч: Э.Нарангэрэл (MA)

Төслийн зөвлөх: Д.Батсайхан (Ph.D, дэд профессор)

Төслийн багийн гишүүд: Ц.Одонтунгалаг (MA), Б.Нандин-Эрдэнэ, П.Дайриймаа, П.Мягмарсүрэн

Төслийг санхүүжүүлэгч: Соёл урлагийн их сургууль

Хугацаа: 2017 – 2018 оны хичээлийн жил

ISBN 978-99978-733-1-6

Соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн бүх шатны сургалтын оюутнууд, нийгэм, хүмүүнлэгийн сургуулиудын урлагийн боловсрол олгох сургалтад зориулсан гарын авлага юм.

Нүүр хувиргах урлаг судлал манайд хөгжөөгүй энэ чиглэлээр  цөөхөн ном хэвлэгдэн гарсан байдаг. Тодруулбал, Д.Мягмардоржийн ”Будгаар нүүр хувилгах тухай” /1977/, Ө.Уранчимэгийн “Нүүр хувиргалтын үндэс”/2016/ ном хэвлэгдэн гарчээ. Та бүхэнд толилуулж буй “Нүүр хувиргах урлаг” ном нь энэхүү судалгааны нэгэн шинэ хуудас нээж буйгаараа онцлог юм.

Орчин үеийн театрт үе үеийн амьдралыг харуулсан жүжгүүдэд жүжигчин оролцон тоглох шаардлагатай учир түүнд зөв гримийг олж, нүүр будалтын арга барил, техникийг сайн эзэмшиж, дүрийн характер, зан чанарыг гаргахад өргөн мэдлэг хуримтлуулах нь чухал.

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛИЙГ БОЛОВСРУУЛАН ХЭВЛЭХ, СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ /Инновацын төсөл/

Захиалагч: СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль

Гүйцэтгэгч: Мэргэжлийн хөгжим судлал, урлагийн боловсрол судлалын профессорын баг

Удирдагч:  Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Оюунбадрах /Рh.D, дэд профессор/

Хугацаа: 2016.12.01-2018.12.01

Б.Оюунбадрах 2014 онд “Төгөлдөр хуурын зохиолыг боловсруулах асуудал” сэдвээр Урлаг судлалын ухааны доктор /Рh.D/ эрдмийн зэрэг хамгаалсан. 2016 онд мэргэжлийн хөгжимчний анхны боловсруулгыг хэвлэн гаргасан. 2017 оноос СУИС-ийн ХУС-ийн Эрдмийн зөвлөлөөс хөгжмийн бүтээлийн боловсруулгын асуудлыг онцгой анхаарсны үр дүнд хөгжмийн зохиолыг хөгжимчний тайлбарлалд тулгуурлан боловсруулах инновацын төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаад: 

Эмхэтгэл 1 “Х.Билэгжаргал Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт”   

Эмхэтгэл 2 “Г.Цэндорж Төгөлдөр хуурын бүтээлүүд”

Эмхэтгэл 3 “Лимбэнд зориулсан бүтээлүүд”

Эмхэтгэл 4 “Морин хуур, найрал хөгжмийн концертууд”

Эмхэтгэл 5 “Ятга, найрал хөгжмийн концертууд”

Эмхэтгэл 6 “Г.Цэндорж Дуулаачийн романсууд”

Эмхэтгэл 7 “З.Хангал Төгөлдөр хуурт зориулсан концертууд”   

Эмхэтгэл 8 “Хуучирт зориулсан бүтээлүүд”

Эмхэтгэл 9 “Шударгад зориулсан бүтээлүүд” гэсэн цувралуудыг гаргаж байна.

Дээрх цувралуудад хөгжмийн зохиолч Г.Цэндорж, Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Б.Шарав, Д.Цогтсайхан, С.Соронзонболд, Б.Мөнхболд, О.Эрдэнэбат, Д.Ариунболд, Ц.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Б.Мэнд-Амар нарын нийт 56 бүтээл хамрагдсан.

Боловсруулгын багт Г.Ганцэцэг ХУС-ийн захирал, дэд.проф, МУАЖ Т.Цолмон, МУУГЗ Ц.Пүрэвхүү, Хөгжимдөх урлагийн тэнхимийн ахлах багш Ц.Энхтөр, Ц.Цэвэгсүрэн, С.Энх-Амгалан, багш Ж.Цэнгэлмаа, О.Баттөгс, Ч.Амарбаясгалан нар ажилласан.