Арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гарагт монголчууд бүх нийтээрээ амарна.

УБЗАА-наас тодруулснаар Баасан гарагт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хялганат модны зах, Гурвалжин-1 худалдааны төв амарч, бусад нь ажиллана гэж өчигдөр мэдээлж байв.

Харин Нарантуул, Дүнжингарав, Баялаг-Ундраа зах, худалдааны төвийнхөн уг өдөр амрахаар болсон гэдгээ УБЗАА-д мэдэгджээ.

Баасан гарагт Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиох юм.