"Чингис хаан одон"-г Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээхээр болжээ
1 цагийн өмнө

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 21-нд буюу Баасан гаригт тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгэмд үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академи/ШУА/-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээхээр болжээ.
Академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл нь 1953 онд төрсөн. 1975 онд Монгол Улсын Их сургуулийг төгсжээ. 1988 онд ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнд “БНМАУ-ын Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг, 2000 онд “ХХ зууны үеийн Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн үндсэн асуудлууд: ерөнхий анги” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1975-1985 онд МУИС-ийн Салбар эрх зүй судлалын тэнхимийн багш, 1985-1988 онд Нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий Прокурорын орлогч, 1988-1990 онд Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1997-2002 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, 2000-2009 онд Хүний эрхийн “Эмнести интернейшнл” ОУ-ын байгууллагын удирдах зөвлөлийн дарга, 2004 онд Япон улсын Нагояагийн Их Сургуульд зочин профессор, 1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, 1999-2000 онд тус сургуулийн захирал, 2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байна. 2008 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2021 онд Төрийн шагнал хүртээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд "Чингис хаан" тэргүүн зэргийн одон гардуулахаар болж, 2005 оноос эхлэн олгож эхэлсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд:
2.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд;
2.1.2.Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн гэж заасан байдаг.







Зочин · 1 цагийн өмнө
TACHAANGUI SEKSDEED XUSSEN VANXANI SEKSEER TOGLI80955877
Зочин · 1 цагийн өмнө
ZALYYSN ANUSN NUXN DYRTAI XELEERE DOLOON80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSN TOMSGN XELEERE DOLOOMOOR URN SHINEGENE AMSAAD80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXOJ TAWIYYLI BOOW DOLOON AL SEKSEER80955877