Өдөрт "1000 төгрөгөөр фитнесс"-т хичээллэх боломжтой боллоо
2019/04/29
Сүүлийн үед их хотын иргэд эрүүл мэнддээ анхаарч фитнесс клубт хичээллэх нь нэмэгдсэн. Гэвч санхүүгийн асуудлаас үүдэн хүссэн хүн бүр явах боломж нь хумигдмал байдаг ажээ. Тэгвэл энэхүү санхүүгийн асуудлыг шийдсэн алдаж боломгүй боломжийг "ГОЛДЕН ЖИМ" фитнесс клуб олгож байна. Тодруулбал, ТА нэг өдрийн 1000 төгрөгөөр фитнесст хичээллэнэ. Өөрөөр хэлбэл, та зээлээр фитнесст явна гэсэн үг юм.
Энэ талаар "Голден жим" фитнесс клубын Захирал Ц.Баянмөнх "Голден жим фитнесс клуб 10 жилийнхээ ойн хүрээнд маш олон ажил хийхээр төлөвлөж байна. Мисс & Мистер үндэсний аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулсан. Тун удахгүй жин хасах уралдаанаа явуулахаар бэлтэж байна. Мөн хүүхдүүд болон ахмад настануудаа үнэ төлбөргүй явуулдаг хөтөлбөрөө идэвхижүүлэх болно. Манай фитнесс клуб байгуулагдсан цагаасаа хойш нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилго тавьж ажиллаж эхэлсэн. Улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаагаас олон залуус фитнесст явж чадахгүй байна. 1 сая 500 мянган хүн ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотод илүүдэл жин маш ноцтой байдалд хүрлээ. Үүн дээр хүүхдүүд хорт хавдраар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, бид их эрсдэлтэй нийгэмд амьдарч байна.
Тиймээс "Голден жим" фитнесс клуб нийтийн биеийн тамирт өөрсдийн хувь нэмрээ оруулж ард иргэддээ боломж олгохоор Үндэсний хөрөнгө оруулалтын банктай хамтарч зээлээр фитнесст хичээллэх боломжийг нээлээ. Та нэг өдрийн 1000 төгрөгөөр фитнесст явж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой. 365 хоног карт, 600 карт, 990 карт гээд олон сонголттой байгаа.
Та өөрийнхөө хамгийн ойр байгаа Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр очиж зээлд хамрагдах нөхцөлтэй танилцаад сонголтоо хийгээрэй. Эрүүл биед, Саруул ухаан оршино" гэлээ.
Дашрамд сонирхуулахад, Өдөрт 1000 төгрөгөөр фитнесст хичээллэх энэхүү сонголтыг та хийвэл "Голден жим" фитнесс клубын таван салбараас өөрт ойр салбараа сонгохоос гадна цагийн хязгааргүй хичээллэх боломжтой юм байна.