Зураг түүх өгүүлнэ: Охидын хамтлагийн дуучин явсан Жанна
2019/05/24
“25-р суваг” телевизийн бүтээл “MakingThe Band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан хамгийн анхны хамтлаг бол “Anemone”. Тус хамтлагийн хамгийн чадалтай хоолойтой дуучин гэгддэг Жанна буюу Буянжаргалыг залуус андахгүй. Гэхдээ өдгөө тус хамтлаг хэдийн тарсан гэдгийг хэн хүнгүй мэдэж буй.
Жанна нь “The Voice Of Mоngolia” шоу нэвтрүүлэгт оролцон өөрийн уянгалаг хоолойгоороо үзэгчдийг уяраагаад авсан бөгөөд өөрийн фенүүдийг ч мөн бий болгоод амжсан ч эргээд л нам гүмхэн болсон. СУИС-ийн дуулаачийн ангийн төгссөн тэрбээр шинэ хамтлаг байгуулахаар шуум гарсан ч тэгсхийгээд намжсан удаатай. Зураг түүх өгүүлнэ гэдэг нэгэн үе "Төрсөн өдрийн мэнд хүргэе ээжээ" дуугаар олныг уярааж явсан тус хамтлагийн дуучин Жаннагийн фотог сонирхуулж байна.
Д.Ана