Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн бүтэн зургаан өдрийн турш хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргаж, танилцууллаа.

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүгч нарын бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаснаа дөнгөж сая танилцууллаа.

Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.