Аварга Э.Оюунболдын нүүрний хувиралд анализ хийжээ
2019/08/21
Өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд өчигдөр /2019.08.17/ сэргээш илэрснээ мэдэгдсэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрбээр “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл түүний нүүрний хувиралд анализ хийжээ. Тодруулбал, хүний нүүрний хувирал, биеийн хэл шинжилдэг шинжлэх ухааны үндэслэлээр илэрхийлэх боломжтой байдаг аж. Тэгвэл Э.Оюунболдын "Би допинг хэрэглээгүй" хэмээн мэдэгдлийн бичлэгт нүүрний хувирлын шинжилгээг СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, маркетер Б.Нандин-Эрдэнэ хэсэг хүмүүсийн хамт анализ хийсэн талаараа жиргэв. Гэхдээ энэ нь ямар нэг байдлаар Э.Оюунболдыг үнэн, худал хэлсэн гэдгийг илэрхийлэхгүй гэдгийг ч тодотгосон юм.
zochin · 2019/08/22