Ерөнхийлөгч В.В.Путин ирэх сард манай улсад айлчилна
2019/08/28
Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнүүд Монгол улсад үргэлжилж байна. Хүй долоо худагт ОХУ-ын “Оросын баатрууд” буюу хүнд сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоор бүрдсэн уран нислэгийн баг Хүй-7 худагт үзүүлбэр үзүүлэх юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад есдүгээр сарын 2-нд айлчлахаар төлөвлөжээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд нэг хоноод, есдүгээр сарын 03-ны өдөр буцна.