Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ манай цагаар өнгөрсөн шөнө Купертино дахь оффисийнхоо Стив Жобсын нэрэмжит театрт боллоо. 

Компанийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах энэхүү уламжлалт арга хэмжээг зохион байгуулаад 20 гаруй жил  болж байна. Энэ жил Apple компани таван шинэ бүтээгдэхүүн танилцуулсны гурав нь шинэ загварын iPhone гар утас, нэг нь Apple Watch ухаалаг бугуйн цаг, iPad байлаа.

iPhone 11

 

 

  • 6.1 инчийн Liquid Retina дэлгэц
  • Хөнгөн цагаан болон шил хослуулсан хийц
  • А13 Bionic чип. Үүнийгээ Apple “ухаалаг гар утсанд зориулж өнөөг хүртэл гарсан хамгийн хурдан CPU, GPU процессоруудтай” гэж онцолжээ. Нэг секундэд 1 их наяд үйлдэл хийх чадвартай гэнэ.
  • Орон зайг мэдрүүлэгч Dolby Atmos аудио системтэй
  • Арын хос камер: 12 мегапикселийн өргөн өнцөг, 12 мегапикселийн хэт өргөн (ultra wide) өнцгийн камеруудтай. Сүүлийнх нь камер 120 градусын өнцгөөр дүрс буулгадаг.
  • Камерны шинэ горимууд: шөнийн горим, 4K видеог секундэд 60 фрэймтэй бичих горим гэх мэт.
  • QuickTake видео бичих шинэ боломж: Фото горимоос шилжилгүйгээр зураг дарах товчийг хэсэг дарахад автоматаар видео бичлэгт шилждэг.
  • Сайжруулсан нүүрний камер. Удаашруулсан хөдөлгөөн (slow-motion) бүхий сэлфи буулгах “solfies” боломж.
  • Хурдасгасан Face ID
  • Илүү багтаамжтай батарей. Өнгөрсөн оны iPhone XR-аас нэг цаг илүү удаан ажилладаг.
  • Зургаан өнгөний сонголт: Цагаан, Хар, Шар, Улаан, Лаванда цэцгийн ягаан, Ногоон
  • iOS 13 системтэй
  • Эхлэх үнэ нь $699 байх ажээ.

 

iPhone 11 Pro

 

 

  • 5.8 инчийн Super Retina XDR дэлгэц нь 2 саяыг харьцах 1 цэгийн нягтралтай. HDR 10, Dolby Vision стандарттай.
  • Орон зайг мэдрүүлэгч Dolby Atmos аудио системтэй.
  • А13 Bionic чип. Үүнийгээ Apple “ухаалаг гар утсанд зориулж өнөөг хүртэл гарсан хамгийн хурдан CPU, GPU процессоруудтай” гэж онцолжээ. Нэг секундэд 1 их наяд үйлдэл хийх чадвартай.
  • Илүү багтаамжтай батарей. Өнгөрсөн оны iPhone XS-ээс дөрвөн цаг илүү удаан ажилладаг.
  • Түргэн цэнэглэх 18 ваттын адаптертай.
  • Өнгөний сонголт: Хар ногоон, Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг
  • iOS 13 системтэй
  • “Pro” камерны шинэ системийн үзүүлэлтүүд:
    • 12 мегапикселийн өргөн өнцгийн камер
    • 12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камер (120 градус)
    • 12 мегапикселийн алсаас татах камер
    • Deep Fusion шинэ боломж энэ оны сүүлээр нэмэгдэнэ. Энэ нь нэг зураг дарахад есөн зураг зэрэг буулгаад боловсруулалт хийж, хамгийн сайн чанартай дүрсийг гаргана.
    • Бусад шинэ боломжууд: QuickTake видео бичих, шөнийн горим, 4K видеог секундэд 60 фрэймтэй бичих, сайжруулсан сэлфи камер гэх мэт.
  • iPhone 11 Pro нь $999-ээс эхлэх үнэтэй худалдаанд гарна.

 

iPhone 11 Pro Max

 

 

  • 6.5 инчийн Super Retina XDR дэлгэц нь 2 саяыг харьцах 1 цэгийн нягтралтай. HDR 10, Dolby Vision стандарттай.
  • Орон зайг мэдрүүлэгч Dolby Atmos аудио системтэй.
  • А13 Bionic чип. Үүнийгээ Apple “ухаалаг гар утсанд зориулж өнөөг хүртэл гарсан хамгийн хурдан CPU, GPU процессоруудтай” гэж онцолжээ. Нэг секундэд 1 их наяд үйлдэл хийх чадвартай.
  • Илүү багтаамжтай батарей. Өнгөрсөн оны iPhone XS Max-аас дөрвөн цаг илүү удаан ажилладаг.
  • Түргэн цэнэглэх 18 ваттын адаптертай.
  • Өнгөний сонголт: Хар ногоон, Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг
  • iOS 13 системтэй.
  • Камерны хувьд дээр дурдсан iPhone 11 Pro загварынхтай ижил үзүүлэлтүүдтэй.
  • iPhone 11 Pro Max нь $1,099-ийн эхлэх үнээр худалдаалагдана.

 

Apple Watch Series 5

 

 

  • Үргэлж асаалттай байх Retina дэлгэцтэй. Өөрөөр хэлбэл дэлгэц нь унтах горимд шилждэггүй.
  • Бүрэн цэнэгээр 18 цаг ажиллана.
  • Луужин буюу компас дотроо агуулсан.
  • Cellular хувилбар нь дэлхийн 150 орны түргэн тусламжийн дугаарт iPhone-гүйгээр залгах боломжтой болсон.
  • watchOS 6 системтэй.
  • Гадаад хийц, өнгөний сонголтууд:
    • Хөнгөн цагаан: алтлаг, мөнгөлөг, хар саарал
    • Stainless ган: алтлаг, гүн хар, мөнгөлөг
    • Титан: титан, гүн хар
    • Керамик: цагаан
    • Nike хийцтэй шинэ загварууд
    • Hermès хийцтэй шинэ загварууд
  •  Apple Watch Series 5-ийн GPS хувилбаруудын эхлэх үнэ $399 бол Cellular (үүрэн холбооны сүлжээтэй) хувилбаруудын эхлэх үнэ $499
  • Есдүгээр сарын 20-нд худалдаанд гарах ажээ.

 

Шинэ iPad (долдугаар үеийн)

 

  • 10.2 инчийн Retina дэлгэц нь 3.5 сая цэгийн багтаамжтай.
  • Touch ID хурууны хээ унших системтэй
  • A10 Fusion чиптэй
  • Apple-ийн Smart Keyboard-ыг холбох смарт оролттой
  • Apple Pencil үзэгтэй ажиллана
  • iPadOS шинэ үйлдлийн системтэй
  • Арын камер нь 8 мегапиксель үзүүлэлттэй
  • Есдүгээр сарын 30-наас $329-ийн эхлэх үнэтэй худалдаанд гарна

 

Apple-ийн шинэ үйлчилгээ, програмын хувилбарууд

  • Apple Arcade онлайн тоглоомын үйлчилгээ нь есдүгээр сарын 19-нөөс дэлхийн 150 оронд сарын $5-ын үнэтэй гарна.
  • Apple TV Plus видео стриминг үйлчилгээ нь арваннэгдүгээр сарын 1-нээс дэлхийн 100 гаруй оронд сарын $5-ын үнэтэй гарна. 
  • iOS 13 болон iPadOS шинэ системүүд есдүгээр сарын 19-нд гарна.