Карт эзэмшигчдийн анхааралд
2013/04/01
Капитрон банк төлбөрийн картын системийн шинэчлэлт хийж байгаатай холбогдуулан дотоодын төлбөрийн картыг Үндэсний брэнд “Т” картаар бүрэн шинэчлэж байна.
Уг ажлын хүрээнд 2013 оны 4 дүгээр сарын 5–ны өдрийн 24.00 цагаас эхлэн одоогийн ашиглаж буй дотоодын мастер картыг идэвхгүй болгох тул Харилцагч Та дурьдсан хугацаанаас өмнө шинэ картаа дараах байдлаар авна уу. Үүнд:
- Капитрон банкны цалингийн карт эзэмшигч бол байгууллагынхаа санхүүгийн албанаас шинэчлэгдсэн картаа авах
- Бусад төрлийн төлбөрийн карт эзэмшигч бол Капитрон банкны салбар, тооцооны төвүүдэд хандан авах.
Системийн шинэчлэлт нь зөвхөн дотоодын карт эзэмшигчдийн хүрээнд хийгдэх болно.
Лавлагаа мэдээллийг 323030 дугаарын утсанд холбогдохоос гадна, www.capitronbank.mn цахим хаягаар хандан авна уу.
patrik · 2013/04/25
OlL*yQ http://www.6shpFpANPwYnffbs*P5rsRN67oJWDZuQ.com