Хоёр ширхэг ч хуушуур авч хүрэлцэхгүй мөнгөөр багачууд маань хооллож байна
2019/09/19
Манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Гэтэл цэцэрлэгийн багачуудын хоолны материалын үнэ нь нэмэгдээд байгаа хэрнээ түүнийг нь авдаг хэдэн цаас нь үл нэмэгдэнэ.
Улсаас цэцэрлэгийн хоолны мөнгийг даадаг болсноос хойш цэцэрлэгт хүмүүжих хүүхдийн тоо эрс өссөн. Гэвч нөгөө талаасаа муу үр дагаврыг дагуулсаар байна. Нэг хүүхдэд өдөрт 1650 төгрөгөөр бүтсэн хоолыг өгдөг. Энэ мөнгөөр өдөрт том хүмүүсийг хооллоё гэж бодоход хоёр шиг ч хуушуур авч хүрэлцэхгүй. Зах зээлийн ханшаар нэг ширхэг хуушаар 1000-1900 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгтэл ийм мөнгөөр багачуудыг маань хооллоё гээд төсвөөс хэдэн жил өглөө. Цэцэрлэгт хүүхдээ өгдөг бүх хүмүүс "орой ирэхдээ өлсөж, ундаашсан хүүхэд ирдэг. Нэмж идье гэсэн ч хүрэлцээгүй байдаг байх. Бидний үед цэцэрлэгт явж байгаа хүүхэд хамгийн эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил сайтай ханиад томуу хүрдэггүй байлаа" хэмээн эцэг, эхчүүд хуучилж байна. Харин өдгөө бол эсрэгээрээ цэцэрлэгт явдаг хүүхэд өвчинд өртөмтгий, эмзэг турхин болсон гэнэ. Шим тэжээлээр баялаг хоол, унд идсэн хүүхэд өвчинд өртөхгүй, ханиад томуунаас хол дархлаа сайтай байдаг аж.
Гэвч 1650 төгрөгийн хоол идэх нормтой энэ цагт яаж хүүхдүүд маань эрүүл чийрэг байх билээ. Эцэг, эхчүүд гэртээ мянган тортоод нэмэр алга гэх. Арга ч үгүй биз, өдрийн ихэнхи цагаа цэцэрлэгтээ өнгөрүүлдэг. Энэ хугацаандаа өдөрт авах ёстой амин дэмээ авч чадахгүй байгаа хойно.
Тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь нь “Д” амин дэмийн дутагдалтай. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн 9.5 хувь нь “А” амин дэмийн дуталтай, 60.1 хувь нь тус амин дэмийн нөөц бага гэж гарсан. Түүнчлэн сүүлийн үед бага насны хүүхдийн хараа муудах эмгэг зонхилж байгаа талаар нүдний эмч нар ярих анхааруулах болов. Үүнээс харахад хүүхэд цэцэрлэгтээ болон сургууль дээрээ идэж байгаа хоол хүнсээрээ дамжуулан өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй байгаа нь тод харагдаж байна. Манай улсад хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт хүндэрсэн гэдгийг хоолзүйч нар ярих боллоо. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хоол тэжээлийн давхар дарамт”-тай орон гэж тодорхойлсон.
Энэ бүгдээс харахад, цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг төр засгаас нэмэх эсхүл эцэг, эхчүүд улсаас өгч байгаа хоолны мөнгөнд өөрсдөө нэмэрлэдэг болох нь нэн тэргүүнд шийдэх асуудал болоод байна.
Боловсролын тухай хуульд сургуулийн өмнөх насны хүүхдийн хоолны зардлыг эцэг эхтэй хуваалцаж төлөх заалт бий. Энэ хүрээнд БСШУСЯ-наас судалгаа хийжээ. Судалгаагаар эцэг эхээс хоолны зардлыг тодорхой хувиар гаргуулахад тодорхой эрсдлүүд бий. Үүнд, эмзэг бүлгийн хүүхдүүдийн хоолны зардал, улирлаас хамаарсан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамаарах аж.
харамсалтай · 2019/09/20
ЭЦГ, эхчүүдээс хоолны мөнгийг нь авах хэрэгтэй. ТӨР даах боломжгүйг бүгд мэдэж байгаа. ЭЦЭГ, эхээс хоолны мөнгө аваад эхлэхээр цэцэрлэгт орон тоо ч нэмж гарна. БОЛОМЖТОЙ нь эмээ, өвөөд нь хүүхдээ орхидог болно. ҮНЭГҮЙ гэхээр бүгд хошуурч байна.
Зочин · 2019/09/19
Хоолны мөнгө авч илчлэг ахиухан хоол өгсөн нь дээр Юун эмзэг бүлэг дандаа төр бөөцийлж бна гэж юу байдгийн