Н.Алтанхуяг намын гишүүнчлэлээ сэргээхийг АН-ынхнаас гуйж эхэлжээ
2019/09/26
Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхий Сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэрийг АН-ын Үндсэн дүрмийн хорооны Сонгинохайрхан дүүргийн салбар хороо гаргасан билээ.
Үүний дараахан хэвлэлийн бага хурал зарлах үеэрээ тэрээр уг шийдвэрт : " Би Ардчилсан хувьсгалд МУИС-ийн багш байхаасаа эхлэн ажилласан. Намайг хассан гэх албан бичиг би олж үзээгүй л байна. Тэдний хасдаг, тэднээс хауулдаг гэж юу байсан юм. Одоо боль, хэтэрлээ. Болд, Батзандан нар хасагдлаа гээд яагаад шинэ нам байгулдаг юм. Намаа шинэчлэхийн төлөө явах ёстой юм биш үү. Би АН-аас гарахгүй. Тэмцэнэ, өөрчилнө" хэмээн хариулсан билээ.
Тэрээр мөн энэ оны гуравдугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.
Үүнээс хойш тэрээр үе үе МАНАН гэх үндсэн цуврал видео хийхийн сацуу С.Эрдэнийг огцруулах АН-ын залуу гишүүдийн тэмцэл гэгчийг чиглүүлэн ажиллаж буй ч үр дүн муутай байгаа аж.
Мөн МАН болон ШИНЭ намын удирдлагуудтай хамтран ажиллах хэд хэдэн уулзалт, оролдлого хийсэн ч бүтэлгүйтжээ. Түүнчлэн нэгэнт АН-ын гишүүнчлэлгүй болсон түүнээс өмнөх жилүүдэд бий болсон тойрон хүрээлэгчдийнх нь дийлэнхи ч нэгэнт зайгаа авч эхэлсэн байна.
Ийнхүү улс төрд ганцаардах нөхцөл байдалд орсон Н.Алтанхуяг хоёрдогч этгээдүүдээр дамжуулан АН-ын өнөөгийн удирдлагатай ч холбогдохоор оролдсон тухай эх сурвалж өгүүлж байна.
Тэрээр энэ удаад УИХ-д нэр дэвшүүлэх элдэв квотын тоо ярилгүй, гагцхүү АН-ын гишүүнчлэлээ сэргээх, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших л хүсэлтэй байгаа аж.
Э.Мягмар
Зочин · 2019/09/27
Энэ нөхөр АН-г хангалттай доош нь татаж нэр хүндийг нь ард түмний дунд хангалттай унагаасан одоо тэр МАН-даа орох хэрэгтэй эсвэл увс хүн хөтөлбөртөө онцгой анхаарч намын бус олон нийтийн ажил хийгээд явдаа ямар мөнгөгүй гэх биш Энэ АН ЧИНЬ АРД ТҮМЭНД УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ НАМ ОДОО ДАХИЖ БИТГИЙ САМАР УГААСАА ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ
Зочин · 2019/09/26
чи элбэгдоржоос ч дор новш л байсаншд хөлдүүгээс л арай дээр байсан байх
шаабар · 2019/09/26
Зөв зөв. Дэмжиж байна.
"Увс зан" · 2019/09/26
Алтанхуягийн ичдэггүй, увайгүй "увс зан" гарч эхэллээ дээ
Зочин · 2019/09/26
Намын артаац ч гэх шиг, Монгол хэлээ гүйцэт мэдэхгүй, сонгуулийнх нь шоу пи-ар-ыг нь зохиоун байгуулалцаж орох маягаар цүнх барьж албан тушаал горилохыг санаархсан залуусаар хүрээлүүлэхээр чинь, АН нь байна уу МАН нь байна уу, ацаараа шинэчлэгдэх вэ дээ? Дотооддоо нилээн хэдэн жил дориун ажилласан, бас гадаад явж сурж мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн тийм залуус бол нам гэж хөөрцөглөхгүй урдахаа хийгээд л явж байгаа. Уг нь тийм залуусыг урьж, намаа шинэчилцгээвэл хамаагүй үр дүнтэй баймаарсан, тэр цүнх баригчиддаа бол ажлынх нь хөлсийг өгөөд явуулдаг байх хэрэгтэй шд
Алтанхуяг яг мөн байна · 2019/09/26
Алтанхуягийн зан яг мөн байна. Социалийн бүх юманд итгэх аргагүй, гэхдээ энэ мэдээ яах аргагүй үнэн байна
Иргэн · 2019/09/26
ГУЙЖ БИШ ГУЯДАЖ ОРОХ ЁСТОЙ ШҮҮ.