"News” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүүгийн ээлжит эхнэрээр загвар өмсөгч Ю.Балжидмаа тодорсон ч харилцаагаа ихэд нууцалж байсан. Хосууд гадаад, дотоодоор зугаалж яваа жаргалтай мөчөө цахим найзуудтайгаа үргэлж хуваалцдаг болсон юм. Харин саяхан л хосууд удахгүй аав, ээж болох гэж буйгаа найзууддаа дуулгаж байсан удаатай. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Ю.Балжидмаа нярайлж, хүүтэй болжээ.

Г.Анархүүгийн хувьд хоёр дахь хүүхдээ ийнхүү өлгийдөн авсан байна.