Айлын гэр рүү дайрсан баавгайг буудан унагаажээ
2019/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд айлын гэр рүү баавгай дайрчээ. Азаар гэрт хүн байгаагүй гэнэ. Сумын төвд "баавгай гэр эвдэлж сүйтгэсэн" мэдээлэл очсон даруйд албаныхан газар дээр нь ажиллан буудаж устгажээ.
энэ намар баавгай хүн амын суурьшилын бүсрүү нэвтэрсэн тохиолдол Сэлэнгэ, Дорнод, Хэнтий зэрэг аймагт цөөнгүй гараад байна. Түүнчлэн нийслэлийн зуслангийн бүс тухайлбал, Хандгайтад баавгайн мөр илэрсэн бол Тэрэлжийн орчимд баавгай үзэгдсэн байна.
Энэ онд баавгай айлын гэр рүү дайрч сүйтгэсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдэв. Үүнээс өмнө 10 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, “Могойн гол” гэх газар түр оршин сууж байсан айл руу баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн хэрэг гарсан билээ.