“Номадиа” пикчерс, “Unival” энтертайнмент, “Abrahams” студи хамтран “Melody of love” буюу “Хайрын аялгуу кино кино контент бүтээжээ. Тус уран бүтээлийн зохиолыг М.Мөнхбаатар бичиж, Б.Пүрэвдорж найруулсан байна. Гол дүрд “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч, бүжигчин Ч.Цэнгүүн, залуу жүжигчин А.Бадамлянхуа нар тоглосон бол Гавьяат жүжигчин Г.Золбоот, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Х.Баярмаа нарын чадварлаг уран бүтээлч оролцон тогложээ. “Хайрын аялгуу” кино контентыг Univision, LookTV, Ddish-ийн видео сангаас үзэх боломжтой.