Оннц дүмд эргэж ирсэн үү
2020/03/05
Монголын хамгийн анхны томчуудын анимейшн цуврал Оннц Дүмд удаан чимээгүй байсны эцэст шинэ ангиар эргэн ирлээ.
Бидний орчин үеийн амьдралыг уламжлалт ахуйгаар "хөөрхөн" гаргачихдаг тус цуврал энэ удаа ч бидний амьдралын нэгэн хэсэг болсон сошиал ертөнц, дата дуусах асуудлыг гарган иржээ.
Энэ анги дээр Дамбжаа ноён түүний хатан болон үнэнч туслах Сандаг гурав фейсбүүкээ ухаж байхад дата нь дуусдаг талаар гардаг. Харин төгсгөл хэсэг дээр нь Оннц Дүмд-н шинэ анги биш харин Гэр интернэтийн сар бүр дата нь нэмэгддэг урамшууллын реклам болох нь гарч ирнэ.
Мэдээж гэр интернэтийг Дамбжаа ноёны өргөө гэрт сурталчилна гэдэг санадаг л санаа шүү дээ. Тус рекламыг үзсэн фенүүд нь удаан үзээгүй цувралаа жоохон ч гэсэн үзээд баярласан нь гарцаагүй. Харин Оннц Дүмд-г санаачлагч реппэр Rokit Bay-с сураг сонсоход зөрчигдөөд буй хүүхдийн эрхийн талаарх "Fragile" нэртэй тоглоомон дээр ажиллаад тун завгүй байгаа гэнэ.