Монголд поп дива дуучин гэгддэг гарын таван хуруунд багтдаг дуучин бүсгүйчүүдийн нэг нь Дуучин Сэрчмаа буюу Sally. Тэрбээр 1982 онд Улаанбаатар хотноо Самбуугийн гэрт охин нь болж мэндэлжээ. Түүний бага нас 4 дүгээр хороололд өнгөрсөн гэдэг. Дунд сургуульд байхдаа дуулж, бүжиглэж, олон тоглолтод оролцдог, нийгмийн  идэвхитэй нэгэн байсан нь түүнийг дуучин болоход нь нөлөөлсөн байх.

Өдгөө дуучин бүсгүй маань хөөрхөн Хураа охиноо өсгөөд тун завгүй яваа. Их ажлыхнаа хажуугаар хөтлөгч Р.Нямбаяртай хамт хэзээ ч, хэдий ч үзэгчдтэйгээ шинэ дугаараа хүргэдэг  "NB&SAlly" нэвтрүүлгийг бэлтгэн хүргээд байгааг уншигч та бүхэн андахгүй мэдэж буй.

Олон түмэнд "Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдсөн дуучин С.Сэрчмаа багын зургаа дэлгэлээ. Тэрбээр "Зургаадугаар ангид байхдаа Янзага зусланд амарч байсан юм. Голд нь Сүндрээ байна. Би лаг ногоон цамцтай жоохон байж дээ инээв" хэмээн багын дурсамжаа өөрийн цахим найзуудтайгаа хуваалцлаа.

Д.Ана