Доко багштай хамт үнэ төлбөргүйгээр гэртээ галбиржъя
2020/03/20
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улсад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хоёдугаар сараас эхлээд спорт заал, фитнесс клубын үйл ажиллагааг түр зогсоосон. Харин өнөөдөр энэ шийдвэрийг дахин дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар болжээ. Тэгвэл ГОЛДЕН ЖИМ фитнесс клуб нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ГЭРТЭЭ ГАЛБИРЖЪЯ онлайн цахим сургалтыг үнэ төлбөргүйгээр явуулж байгаа сайхан мэдээгээ дуулгалаа.
Энэхүү сургалтыг Ө.Долгормаа буюу Доко удирдан явуулж байгаа бөгөөд залуус ихээхэн идэвхитэй байгаа гэнэ. Ганцхан багшийн сургалтаас гадна өөрийн дэглэм, дасгалыг бусадтайгаа хуваалцан туршлага солилцох ч бүрэн боломжтой.
Та яг одооноос галбиржиж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөний гайхамшгийг мэдрэхийг хүсвэл ГЭРТЭЭ ГАЛБИРЖЪЯ группт элсэж, үнэгүй хөтөлбөртөө хамрагдаарай.