Орон нутагт 16571 залуу ажилгүй байна
2014/04/03
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” 2014 онд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрөө илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллах юм.
“Ажлын гараа” төслийн хүрээнд хийгдэх ажилгүй залуучуудыг бригадын зохион байгуулалтад оруулж, эх орны бүтээн байгуулалт болон уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга, замын салбаруудад ажиллуулж ажлын байраар хангаж орлоготой болгох улмаар ажил хөдөлмөрийн дадал олгохыг зорьж байгаа юм байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхээр Монголын Залуучуудын Холбооны орон нутгийн салбар нэгжүүдэд албан тоот, удирдамж явуулсан бөгөөд урьдчилсан тоогоор орон нутаг дахь ажилгүй залуучуудын тоо гарсан байна.
245 суманд 16517 залуучууд ажилгүй байгаа бөгөөд 163 бригад гарсан, бүтээн байгуулалтад гар бие оролцоход бэлэн болжээ. Харин одоогийн байдлаар Говь-Алтай аймгаас нэг ч мэдээлэл ирээгүй, зарим нэг аймгийн сумд ажилгүй залуучуудынхаа тоон мэдээллийг ирүүлээгүй байгаа аж.