Хотын соёл гэхээр нэг л их TOM юм бодоод байх шиг. Тийм биш шүү дээ. Бид гудамжинд уусан ундааныхаа савыг, идсэн чихрийнхээ цаасыг, зажилсан бохио хаяхгүй байхад л, шүлс нус цэрээ хаа сайгуй нийхгүй байхад л, гарцаар зам хөндпөн гараад сурчихсан байхад л бараг болчих гээд байгаа юм биш үү, жаахан дэгcдүүлээд хэлчихэд.

Хувь хүн бүхэн дор дороо жаахан хичээхэд л болох юм байгаам ш дээ уг нь. Гудамжаар нэг нус цэрээ нийгсэд, машиныхаа цонхоор татсан тамхиныхаа иш, хог цаас шидэгсдийг яана вэ, эдгээр хүмүүст хэрхэн хотын соёлыг ойлгуулах вэ, тэднийг яаж багахан ч гэсэн харилцааны соёлд суралцуулах вэ.

Жаахан ч гэсэн ухамсартай, дэгжурамтай байхсан даа. Яалтай ч билээ, энэ хэнэггүй, дураараа дургигч, машины урдуур, хойгуур дохио энэ тэрээ ч өгөлгүй, дүрэм зөрчин дайран орж ирэгч энэ жолооч нарыг. Тэгэж яваагаа гайхуулан өөрийгөө "уР чадвартай" жолооч гэх. Дүрмээрээ явж буй жолооч нарыг "замын бөгпөөнүүд" гэх.

Хараад байх нь зэ машинаа сайхан цэвэрхэн эдэлж тэмцийтэл угаасан эсхул үнэтэй ганган машин унасан эрхмүүд хэр барагтай л бол дүрэм зөрчихгүй, хог цаасаа цонхоороо гаргаж хаяхгүй байх шиг.

Дүрэм зөрчин дураараа дургигч, машинаа олигтойхон ч арчиж цэвэрлэад унаад явж чадахгүй байгаа арчаагүй, боловсролгүй, харанхуй бүдүүлэг здгээр жолооч нар хотын соёл гэдэг үгийг ойлгох мь байтугай сонсоо ч үгүй яваа байлгүй.

О.Жаргал

Эх сурвалж: