МУИС-ийн шинэчлэлтэй холбоотой олон асуудал үүсээд байгаа билээ.  Энэ бүхэн нь тус сургуулийн  захирал Д.Галтбаярын  хууль бус  хэд хэдэн тушаалуудтай холбоотой юм. Ингээд  улсын сургуулийн захирал  хэрхэн хууль зөрчсөн томилгоо хийж тушаал гаргасанг хүргэе.

МУИС-ийн захирал Д.Галтбаяр   2013 оны  12-р сарын 20-ны өдөр №Б /862 тоот тушаал гаргасан байна.  Уг тушаалаараа тэрбээр  МУИС-ийн бүтэц шинэчлэн тогтоогдсон, өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан доктор Б.Болдгивийг Экологийн тэнхмийн эрхлэгчийн. докгор Ш.Нямбааг Математик компьютерийн сургуулийн захирлын, доктор Д.Солонгыг Хууль зүйн сургуулийн захирлын, доктор Н.Батнасанг Маркетинг, олон улсын худалдааны тэнхмийн профессорын, доктор С.Баттулгыг Төгсөлтийн дарга сургуулийн захирлын, доктор Б.Баяртогтохыг Биологи, биотехнологийи сургуулийн захирлын, доктор Ц.Ганболдыг Улс төр судлалын тэнхмийн профессорын, доктор Д.Сайнбилэгийг Гадаад хэл соёлын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон тус тус чөлөөлсүгэй.

Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор Б.Болдгив, Бизнесийн сургуулийн захирлын үүргийг түр орпон гүйцэтгэгчээр доктор Н.Батнасан, Хууль зүйн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор Д.Солонго, Хэрэглээний шинжлэх ухайи инженерчлэлийн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор Ш.Нямбаа, Олон улсын харилцаа. нийтийн удирдлагын сургуулийн захирлын  үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор С.Баттулга,  Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр доктор Б.Баяртогтох, Нийгмийн ухааны салбар эрхэлсэн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор Ц.Ганболд. Хүмүүнлэгийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Сайнбилэгт нарыг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ээхлэн томилон  ажиллуулсугай хэмээжээ.  

Харин энэхүү  тушаал нь өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1-р заалтыг буруу хэрэглэсэн байгаа юм.  Тодруулбал тус хуулийн 26.1-д "Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно"  гэж заасныг зөрчсөн.

Мөн МУИС-ийн Дүрмийн 6.3.1-р заалтыг зөрчсөн байгаа юм.  Тодруулбал Захирал/декан нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, докторын зэрэгтэй эрдэмтэн байна. Захирал/деканыг үндсэн нэгжийн хамт олны саналыг үндэслэн МУИС-ийн захирал 3 жилийн хугацаагаар томилно гэснийг  зөрчсөн байдаг бөгөөд  үүнийг  эх сурвалжууд баталж байгаа юм.  

 МУИС-ийг шинэчлэхдээ хэт яарч, ийнхүү хууль зөрчсөн томилгоо нэгээр дуусахгүй.  Хамгийн сонирхолтой нь албан тушаалд  хууль бусаар томилогдсон  улсын дийлэнх нь  ашиг сонирхлын  зөрчилтэй  ажээ.   

Улсын чанартай сургуулийн  нэгд  ийнхүү хууль зөрчсөн, ёс бус  үйл ажиллагаа явагдаж байгаа нь  Монгол улсын боловсролын  салбар  утгаа алдаж байгаагийн тод жишээ бөгөөд  бид  тус сургуульд өрнөж байгаа хууль бус үйл ажиллагаануудыг  цувралаар хүргэсээр байх болно.

А.Баярмаа

Өмнөх цуврал : МУИС-ийн хурган дарга нар хууль зөрчиж байна