04 дүгээр сарын 22- ны өдрийн 23 цагаас 04 дүгээр сарын 27-нийг хүртэлх хугацаанд Гурвалжингийн гүүрний засварын ажил эхэлж, урдаасаа хойш чиглэлийн урсгалыг хааж, хойноосоо урагш чиглэлийг сөрөг хөдөлгөөнд оруулан хөдөлгөөн зохицуулалтыг хийж байна.

Гүүрний баруун талын замыг тусгаарлалтаар хоёр эгнээнд оруулсан учир тус замын хөдөлгөөн ачаалал ихээр үүсч байгаа тул жолооч та бүхэн гурвалжингийн гүүрний замыг сонголгүйгээр Нарны гүүр, Моносын уулзвар зэрэг замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.