Дархан Уул аймагт корона вирусийн халдвар тарсан гэх мэдээлэл худал
2020/04/23
Шинэ төрлийн корона вирустэй холбоотой, иргэдийг айдаст автуулсан худал, ташаа мэдээлэл сошиал орчинд идэвхтэй цацагдаж газар авч байгаатай холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас иргэдийг баталгаагүй мэдээлэлд авталгүй үнэн бодит мэдээллийг ЭМЯ, Улсын онцгой комисоос баталгаат эх сурвалжаас авч байхыг уриалж байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл.
Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам