Д.Сарангэрэл: Л.Эрдэнэчимэг бид хоёрын чатыг олон нийтэд дэлгэнэ гэж олон сая төгрөг нэхлээ
2020/04/28
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй харилцсан хувийн чатыг минь олон нийтэд дэлгэнэ гэж олон сая төгрөг нэхлээ" хэмээн өөрийн цахим хаягт бичжээ.
Тодруулбал, Тэрээр "Өнөөдөр уг нь "сөрөг" мэдээлэлтэй сайхан өдөр байлаа. Гэвч та бүхэндээ хэлэх зүйл байна. Өмнөх парламентад 11 эмэгтэй сонгогдож бид нам харгалзахгүй хамтран ажилласан билээ. 4 жил нэг "ангид" байсан болохоор хүний хувьд тэдэнтэйгээ гэмгүй байдаг. Одоо ч хэн нэгэнд маань зовлон жаргал учирвал хуваалцаад л явдаг. Харамсалтай Л.Эрдэнэчимэг гишүүн бид 2-ын хэнийх нь ФБ мессенжерийг хакердсаныг мэдэхгүй байна. Түүнтэй харилцаж байсан мессежийг гартаа оруулж олон нийтэд түгээнэ гэж сүрдүүлэн олон сая төгрөг надаас нэхлээ. Би татгалзсан. Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг өгч шалгуулж байгаа болно.
Өмнө нь ч, одоо ч хэн нэгэнтэй, тэр дундаа Л.Эрдэнэчимэгтэй ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл огт хийгээгүй учраас надад санаа зовох зүйл алга. Гагцхүү энэ хүнд хариуцлагатай үед гол үйл явдлаас хөндийрүүлэх, олон нийтийн анхаарлыг сулруулах, өөр асуудалд хандуулах ад муу санаархал явж байж мэднэ гэж болгоомжилж буй учраас төрийн хариуцлагатай албыг онцгой үед хашиж байгаа хүний хувьд та бүхэндээ мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Миний хувьд улс орон, ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүхнийг умартан зүтгэж байгаа олон хүний л нэг. Өөрийн болон гэр бүл, хамтран зүтгэгчид, найз нөхөд, олон түмнийхээ нүүрийг улайлгаж, итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийгээгүй, хийх ч үгүй гэдгээ илэрхийлье" гэжээ.
Зочин · 2020/04/28
хуцваа чи
Зочин · 2020/04/28
bichlegiig ni uzmeeer l bna shuuuuuuu.
Хууль зерчсен чат байжээ · 2020/04/28
Хууль зерчихеер л зуйл ярьсан байна даа. Гэмгуй бол хэн ч тоож шиншилэхгуй биз. Сайд хун байж ийм юм яриад явдаг ёстой бутэхгуй авгай байна, мэргэжилийн хун тавих хэрэгтэй.
Эрүүл мэндийн сайд Сарангэрэлд талархаж байна аа монголчууд бид. Учир нь энэ айхавтар цар дахлын үед эмнэлэгийн хариуцлагатай чиг үүргээ зөв зохион байгуулж яваа хурдтай эмэгтэй юм улам их амжилт хүсьеэ. · 2020/04/28
УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэг тун цайлган цагаахан сэтгэлтэй жинхэнэ монгол бүсгүй юм билээ. Яахавдээ хэн хүн ялгаагүй халах,согтох явдал байдаг л даа. Гэтэл тэр хажууд нь байсан хятадын эрлийз Г.Уянга ямар өөдгүй амьтан болохоо харууллаа шүү дээ. Тэгээд ч монголчууд тийм зальжин эрлийзийг сонгоогүй юм шүү.
Эрүүл мэндийн сайд Сарангэрэлд талархаж байна аа монголчууд бид. Учир нь энэ айхавтар цар дахлын үед эмнэлэгийн хариуцлагатай чиг үүргээ зөв зохион байгуулж яваа хурдтай эмэгтэй юм улам их амжилт хүсьеэ. · 2020/04/28
Товуу
Иргэн · 2020/04/28
нотой ноцтой болоод л шантаачинд орно уу гэхээс
Үнэн · 2020/04/28
Эр 2 загал гэдэг шиг Эмээ 2 шаамий ..