Хахууль авсан байж болзошгүй шүүгч нарыг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ
2020/04/28
“Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Ш.Мөнгөншагай болон зургаан шүүгчийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цагаас үргэлжилнэ. Өчигдөр 09.30 цагаас эхэлсэн ч 10 цаг хуралдсаны эцэст түр завсарлаж, өнөөдөр үргэлжлэхээр болсон юм.
Тодруулбал, Ш.Мөнгөншагай, зургаан шүүгч болон нэр бүхий иргэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар буруутгаж байгаа юм.
Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор ШШҮХ-ийн хэлтсийн дарга л аваад байгаа юм. Харин түүний араас ийнхүү шүүгч нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэж байна.
Шүүхээс хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.