Бакалаврын 840 мэргэжил 175 болж цөөрчээ
2014/04/10
2014-2015 оны хичээлийн жилээс бакалаврын сургалтад мэргэжлийн шинэ индекс мөрдөгдөнө. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А78 тоот тушаал өнгөрөгч гуравдугаар сарын 13-ны өдөр гарснаар Монгол Улсын бакалаврын зэргээр диплом олгож байгаа 840 мэргэжил 175 болж буурчээ. Ирэх хичээлийн жилээс мөрдөж эхлэх энэ шинэчлэлийг томоохон сургуулиуд баяртай хүлээж авсан байна. Учир нь, 1990-ээд оноос хойш хувийн сургуулиуд олноор байгуулагдаж, санхүүжилтээ сургалтын төлбөрөөс босгодог, ингэхийн тулд хүний санаанд оромгүй сайхан нэртэй төрөл бүрийн мэргэжлээр элсэлт авдаг байдал бакалаврын сургалтад гажуудал үүсгээд байсан аж.
Хатуухан хэлэхэд бакалавр мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажил хийх нь тодорхойгүй байдаг, мөн ОУ-д Монголд эзэмшсэн бакалаврын мэргэжил тохиромжгүй байгаа зэргээс үүдэн юу хийхээ мэддэггүй, тэгсэн хэрнээ хос нэртэй гоё мэргэжил эзэмшдэг байдалд цэг тавьж байгаа аж. Энэ нь цаг үеэ олсон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэчлэл гэдгийг томоохон их дээд сургуулиудын сургалтын албанаас хэлж байна. Жишээ нь, ШУТИС гэхэд газрын тосны найман чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан бол ирэх хичээлийн жилээс газрын тосны хоёр чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг.
Бакалаврын мэргэжлийн индексийн шинэчлэлийн хүрээнд хамгийн олон оюутантай гэгддэг ШУТИС-ийн хувьд өмнө нь 137 мэргэжил олгодог байсан бол энэ тоо 60 болж буурч байгаа. Гэхдээ элсэх оюутны тоонд өөрчлөлт орохгүй аж. Мөн 20 мянган оюутантай, эдгээрээс 15 мянга нь бакалавраар сурдаг МУИС-ийн хувьд 170 орчим мэргэжлээр бакалавр бэлтгэж байсан бол одоо энэ тоо 80 болж буурчээ. Ингэлээ гээд сургалтын чанар улам сайжирна, цагаа олсон шинэчлэл гэдгийг тус сургуулийнхан ч мөн хэлж байна.
Зочин · 2014/04/11
Наадах чинь яаг юунд хариулт өгөхийн? Даатгалын тэнэг системийн талаар хариулт өгч чадах юм уу?
19001973 · 2014/04/11
жолооч та бүхэн авто тээврийн талаарх бүх мэдээллийг авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарт залган хэрэгтэй мэдээллээ аваарай.