ГССҮТ-ийн даргын асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй  хэвээр л...

Тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар сонгон шалгаруулалтад орсон. Ингээд сонгон шалгаруулалтын шалгуурыг Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван хангаж, ГССҮТ-ийн захирлаар ажиллахаар томилогдсон юм.

Тэгвэл  А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр шинэ албанаасаа татгалзсан. Ингэснээр хоёр ч удаа төрийн албаны зөвлөлийн хоёр дахин сонгон шалгаруулалт явуулсан ч дахин асуудал үүссэн.

Ийн дахин сонгон шалгаруулалт зарлахад уламжлалт анагаах ухааны гавьяат эмч З.Мэндсайхан даргаар нь сонгогдоод байгаа юм.

Гэтэл ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Энхбаяр Төрийн албаны зөвлөлийг шүүхэд өгчээ. Шалтгаан нь ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн ч түүнийг үндэслэлгүйгээр хассан хэмээн үзэж, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг энэ сарын 16-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэхээр болжээ.

Ямартай ч хууль бусаар томилгдсон хэмээн эмнэлгийн албан хаагчид Ц.Энхбаярыг эсэргүүцэн ажил хаялт хүртэл зарлаж байсан удаатай. Энэ асуудал дахин шинэ даргатай болсон Ц.Энхбаяр нь тамга тэмдгээ хүлээлгэж өгөх өдрөө ирээгүй. Үүнээс ч болсон уу яасан А.Мөнхтайван албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан билээ. Эрүүл мэндийн сайдыг толгойлж буй сайдын тушаалыг үл хүндэтгэн байгаа Ц.Энхбаяраас ГССҮТ-ийн тамга тэмдгийг аваад тус төвийг удирдах даргад өгчихөж болохгүй л байгаа бололтой.

Х.Даваа