Орхон аймагт дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон сургуулийн хана, шал цөмөрчээ
2021/09/03
Орхон аймгийн 17-р сургуулийн хана,тааз, шал цөмөрч аюултай нөхцөл байдал үүсжээ. 2017 онд ашиглалтад орсон уг барилгад хоёр жилийн өмнөөс бага хэмжээний цууралт үүсэж гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр дахин засвар үйлчилгээ хийсээр иржээ.
Гэвч өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас хана тааз, шөл цөмөрч 280 хүүхдийн цогцолбор сургууль цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Одоогоор тус сургуулийн үйл ажиллагааг зогсоож дүгнэлт гаргахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа тухай erdenetlife цахим хуудсанд мэдээлжээ.
Дөрөвхөн жилийн настай барилга барьсан "Урагшлах”ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн тухай сургуулийн удирдлага хэллээ.
Зочин · 2021/09/05
Харин ч Овоо хэдэн жил болсон юм биш үү. Байгалийн буруу гэсэн акт гарна. Давагдашгүй хүчин зүйлээс болжээ.
харамсалтай · 2021/09/05
Улсын комисс хүлээж авсан байгаа. ГАРЫН үсгээ зурсан эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцох ёстой. 4 жилийн настай байр гэж байх уу?
Бат · 2021/09/05
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо
Зочин · 2021/09/03
ЗОЧИН · 2021/09/03
ХҮЛЭЭН АВСАН КОМИСС БАРИЛГЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ БСАН ИНЖЕНЕРҮҮДТЭЙ МАШ ХАТУУ ЯРИХ ЁСТОЙ