”Шудрага ёс” эвсэл С.Баярцогтын талаарх байр сууриа илэрхийллээ
2013/04/14
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, Г.Уянга, М.Сономпил болон бие даагч гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар УИХ-ын дэд дарга С.Баярцогтын офшоор бүс дэх нууц данстай холбоотойгоор сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулсан байр сууриа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр илэрхийллээ.
УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг нухацтай авч үзэж, ул суурьтай хандан мухарлан шийдвэрлэх шаардлагатай байна. Иймээс үүссэн асуудлыг УИХ-ын хүрээнд авч үзэж анхаарлаа хандуулан холбогдох арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж тэд үзэж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболд холбогдох асуудлыг хуулийн дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэх гэж байгааг энэ үеэр хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зочин · 2013/04/15
yamar udaan shiidberledeg vum be busad nii xvmvvs barag exneesee abaad shiitgelee edleed bxad manai MGL-n xuuli bus uildlvvd chimeegvi baisaar l baix vum daa ingej bgaad bvvr chimeegvi bolox bii dee
Зочин · 2013/04/15
Shond ni nasaar ni xataaaaa