Тээврийн машинтайгаа эсэргүүцлээ илэрхийлж Сүхбаатарын талбай руу оржээ
2021/10/13
Тээвэрлэлт зогсож, ажиллах боломжгүй болсон байдлыг эсэргүүцсэн жолооч өнөө өглөө Сүхбаатарын талбайд тээврийн автомашинтайгаа орж ирж, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийснийг нь цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн автомашиных нь хамтаар талбайгаас гаргалаа. Тэд эсэргүүцэл, шаардлагаа удаа дараа илэрхийлсэн ч холбогдох байгууллагуудаас хариу ирүүлээгүй тул ийнхүү төв талбайд иржээ.
Мөн тэрбээр тээвэрчдийн эрх зөрчигдөж, тэдний шаардлагыг үл тоож байгааг, тэдний оронд хятад жолооч нарыг оруулж ирж, тээвэрлэлт хийлгэх гэж байгаа нь монгол жолооч нарыг амжиргаанаас салгах гэж байгааг эсэргүүцэв. Яг ийм эсэргүүцлийн улмаас Гашуунсухайтад тээвэрчид мөн эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлаад байгаа юм.
Зочин · 2021/10/13
Женко Баттулга төмөр замын мөнгийг оффшортоо хийгээгүй бол энэ байдал ийм дээрээ тулахгүй байсан. Алсын хараатай нөхөр байгаа биз. Сайн боддоо шоронжсон луйварчин. Талх чихэр , мах импекс 2 нь нь өдөр бүр үнэ нэмдэг
зочин · 2021/10/13
тэнэг төмөр замтай бол энэ тэнэгүүдтэй ярих уу
Зочин · 2021/10/13
Ингэж даварч болохгүй л дээ