Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

“Ковид дэгдэхийн өмнө монголчууд хүнд ханиад хүрсэн. Үүнийг бол би ковид байж гэж боддог юм. Тэр үед техник, технологи сайн хөгжөөгүй байсан байх. Гэтэл вакцин хийж, их мөнгө зарсан. Хөдөө вакцин хийж эхэлснээс хойш л халдвар гарч эхэлсэн. Хөдөө жаахан даарчихад л эерэг гарчихаж байна. Дотроосоо гараад байгаа байхгүй юу. Манай хүү тусаад, гурван өдөр сүү хөөрүүлээд л, тарваган шийр уухад эдгэчихсэн байна” гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

“Вакцинжуулалтын үр дүн маш сайн байгаа. Та бас хамаагүй ингэж ярьж болохгүй байх аа”.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.