О.Отгонтөгс: С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөг нэхэж, шантаажилсан
2021/10/19
Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаантай холбоотой асуудлаар баримт дэлгэв.
О.Отгонтөгс: - Залуучууд хэрүүлийн бус хариуцлагын системтэй болохыг шаардаж байна. Албан тушаал эрх мэдлээ ашиглаж мөнгө идсэн хүмүүс 40 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрч байна. Хэдэн төгрөг цавчсан нь хамаагүй.
- С.Жавхлан, Б.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүсээс болж ард иргэдийн жагсаал цуглаан болоход ирэх хүнгүй боллоо. Ард түмнийг дархлаагүй болгож байна.
- Б.Мөнх-Эрдэнийн хадам эгч нь Гадаад харилцааны сайд Батцэцэг. Үнэхээр Засгийн газартай хариуцлага ярьмаар байгаа бол хадам эгчтэйгээ эхлээд хариуцлагаа ярь.
- Гавьяат жүжигчин С.Жавхлан улс даяар "Хамаг монгол" гэдэг тайлан тоглолт хиймээр байна. Надад 4 тэрбум төгрөг өг гэж Сангийн сайд Б.Жавхлангаас шантаажилсан байна.
- С.Жавхлан өнөөдөр Засгийн газар огцруулах акц хийж, сүрдүүлж байна. Үүнд залуучууд автаж, хохирч байна.