Л.Энх-Амгалан: ₮10 саяас дээш төлбөр авчхаад дээрээс нь төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу
2021/10/20
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх оны төсөв болон тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар танилцууллаа. Энэ үеэр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодгийг болиулах гэж байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр "Хувьсах зардлын шинэчлэлээр боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хүртээмж их ярилаа.
Хувьсах зардлаар дамжуулж чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн зардлыг олгох ёстой юм билээ. Хувьсах зардал нь багш нарын цалин урамшуулал, байгууллагын урсгал зардалтай холбогддог байсан бол сургалтын орчин, багшийн хөгжлийн асуудал, хүүхдийн сурлагын ахиц дэвшилд л энэ мөнгийг зарцуулдаг болгохыг зорьж байна. Энэ чиглэл рүү бид өөрчлөлт хийж байгаа.
Өмнө нь хувьсах зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Харин одоо багш, сурагч, сургалтын орчныг сайжруулахад зарцуулагддаг болно гэсэн үг.
Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Тэр тусмаа жилийн 10 сая төгрөгөөр дээш төлбөртэй сургуулиудад өгөхгүй.
Энэ шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчлэлээр хийнэ. Үүнтэй холбоотой Үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал яригддаг. Гэхдээ 10 саяас дээш төлбөр авчхаад ахиад төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу гэж бодож байна.
Өнгөрсөн жил бид өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг хэмнэснээр гурав орчим тэрбум төгрөгийг хичээлийн хоцрогдол арилгахад зарцуулж эхэлсэн" гэлээ.
ард түмэн · 2021/10/21
зөв хувийн сургуулиуд тэр тусмаа америк англи сургалттай гадаад багш нартай сургуулиуд боловсролын яаманд захирагддаггүй өөрсдийн дураар явдаг 5/9 ийн зарчимыг барьдаггүй тэхээр хувьсах зардал бүр ч битгий өг
Зочин · 2021/10/20
Ж.Дьюй ярьсан аймаар шуналтай Наранбаяр гэдэг нөхөр байналээ.Ёстой бирдээ
Зочин · 2021/10/20
Сайн байна эх орон ард түмэн бидний ирээдүй миний монгол оюунлаг байж дэлхийн хөгжлөөс бүү хоцроосой гэсэн чин сэтгэл гэдэг үнэхээр агуу юмаа үнэхээр баярлаж байна шүү Энх-Амгалан сайд аа үнэхээр баярлаж байна ийм л хүмүүс төрд байвал бид бидний үр сад нүүр улайхгүй юм шүүдээ
zo · 2021/10/20
zub hu anh udaa iim said uzlee