Өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн нийтийн байрнаас бусдад хутгалуулж нас барсан байж болзошгүй эрэгтэйн цогцсыг олжээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад, 29 настай эрэгтэйг 31 настай эмэгтэй цээжинд хутгалж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй байна. Хэргийн газраас хохирогчийг хөнөөсөн байж болзошгүй олон тооны хутга, заазуур, архины шил олсон байна.