БНХАУ-ын Эрээн хотод 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Тус хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай ажлын штабаас хотын хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байна.

Өдөрт нэг айлаас нэг хүн гарч болох бөгөөд тогтоосон дэлгүүр болон үйлчилгээний төвөөр тодорхой заавар, зөвлөмжийн дагуу үйлчлүүлэх боломжтой болжээ.

Түүнчлэн цар тахлын өндөр эрсдэлтэй үед өөр бүс нутгаас ирж ажилласан цагдаа, эмнэлгийн ажилтнууд болон тус хотод цар тахлын үед ирээд тусгаарлагдсан хүмүүсийг өнгөрөгч долоо хоногт буцаажээ.

2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус хотын нийт иргэдээс шинжилгээ авсан бөгөөд сэжигтэй болон халдварын шинж тэмдэг илрээгүйг Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай ажлын штабаас мэдээлсэн байна.