Баян-Өлгий аймагт өчигдөр 15:00 цагийн орчимд таван ханатай гэр шатаж нэг хүүхэд нас барсан тухай мэдээллийг тухайн өдрийн 15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга ОБЕГ-т мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 75 км замыг туулан 18:00 цагт очиход таван ханатай гэр шатаж уг гал түймэрт найман настай охин өртөж нас барсныг тогтоосон байна. 

Иймд хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байх, гэртээ галын аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.