Д.Тогтохсүрэн: Уучлал гуйхгүй бол таныг шүүхэд өгнө
2021/11/18
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг танилцуулж, үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуудаг.
Энэхүү горимын дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатар Жолоочийн хариуцлагын тухай хуулийн төсөлтэй холбогдуулж үг хэлэв.
Уг хуулийн төслийг МАН-ын бүлэг хэлэлцэхээс татгалзсан тухай тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрөгч Даваа гарагт мэдээлсэн билээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: МАН-ын бүлэг даатгалын компаниудад барьцаалагдсан, хахууль авсан байна гэж үзэж байна.
Жолоочийн хариуцлагын тухай хуулийг хэлэлцэх горимын санал гаргаж байна. Нэгдүгээрт, Жолоочийн хариуцлагын тухай хууль бол өөрсдийнхөө эрсдэлийг хамтаараа үүрье гэдэг агуулгатай хууль. Энэ бол автомашин эзэмшигч нэг сая гаруй хүний эрх ашгийг хамгаалж байгаа хууль. Хуулийн төсөлд үүнийг төрд авна гэдэг зүйл байхгүй.
Гэтэл төрд авах гэж байна гэдэг ПИАР-ыг даатгалын 14 компанийн эзэд явуулсан.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь ч шийдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг оруулж ирж суулгаж байна. Тэгсэн хэр нь жолоочийн эрх ашгийг хамгаалах төлөөлөл алга. Хуулийн хэлэлцүүлгийн явцад аль аль талын төлөөллийг хамтад нь оролцуулах горимын санал гаргаж байна.
14 компани 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар хурааж авч байгаа. Төрийн нэрийг барьж, тусгай зөвшөөрөл авсан 14 компани энэ мөнгийг зарцуулж байгаа. Энэ дээр нь төр жолооч нарын эрх ашгийг хамгаалъя, нөхөн төлбөр авахад хүндрэлтэй байдал үүсэж байгаад зохицуулалт хийе л гэж байгаа юм. Гэтэл даатгалын төрд авах гэлээ гэдэг ПИАР явлаа.
Үүнийг хэлэлцэхээ больё гэж байгаа нь байж боломгүй зүйл. МАН-ын бүлэг үүнийгээ эргэж хараач.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар гишүүн та МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуйгаарай. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Биднийг авлига авсан гэж байна. Авлига авсан эсэхийг тогтоогоорой.
МАН-ын бүлэг таныг шүүхэд болон Үндсэн хуулийн цэцэд өгнө. УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг. Та сая биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. Таныг уучлал гуйхгүй бол шүүхэд болон Үндсэн хуулийн цэцэд өгнө гэдгээ хариуцлагатайгаар хэлье.
Dr. urologist · 2021/11/24
· 2021/11/20
Ард иргэдийнхээ төлөө дуугарсан болгоныг шүүхэд өгч барахуу их том байна дараагийн сонгуулиар гудамжинд гараарай
зочин · 2021/11/19
үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй гж үнэн юмаа. Үнэнийг нь хэлсэн чинь Тогтохсүрэн боож үхэх нь ээ?
хүннү · 2021/11/18
Ганбаатар гишүү яахаараа МАН- 62-оос уучлалт гуйдаг билээ. МАН-ны 62 гишүүн 700 мянган жолоочийг доромжилоод тоохгүй байгаа биз дээ. Ганбаатарын хэлээд байгаа “даатгалын компаниуд жолооч нарыг хохироож байна, тэд нөхөн олговорт бага мөнгө өгч өөрснөө өндөр ашигтай байна үүнийг сайжруулая” гэсэн. Та нар үгийг нь тоохгүй байна. Тогтохсүрэн олон долоон юм яриад яах юм? Хэзийдээ та нар ёс зүйтэй уучлалт муучлалт ярьдаг болчоов. Алтанхуяг мөн л зөв зүйл хэлсэн. Та нар авилга авсан юм биш үү? нөгөө талд асуудлыг дор нь шийдсэн. Хардах эрх байна. Хардуулах зүйлийг та нар хийсэн.
Zochin · 2021/11/18
Togtokhsurengiin talaar Ard tumen buh bulaig ni ilchilbel taarna
ub irged · 2021/11/18
ganbaatar zuv shuu
Byldryynyyd mini?? · 2021/11/18
chi yaj medsen be?....gaihaltaiya?....demiir????????????byldryy mini!!!
Zochin · 2021/11/18
TOGTOHSUREN HULGAICH,AVILGACHAA "HAHUUL" AVSAN CHIN UNEN.CHI TURUUS ZAILAH CHIN TUN UDAHGUI.
Зочин · 2021/11/18
Монгол · 2021/11/18
Энд яаж ч бодсон Ганбаатарын зөв шүү, МАН-д шударга гишүүд бий ,гэхдээ олонх нь биш блчихоод байна шүү
хохирогч · 2021/11/18
битгий гуй.даатгалын даварсан компаниуыг улам давараалаа гэж гуйх юмуу?тогтохсүрэн сураагүй юм биш нэгээс нь мөнгө авсан. 70саяыг авсан байж магад.ха ха