Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргүүдийн удирдлагуудтай хийсэн өргөтгөсөн хурал дээр нэмэлт тунд хамрагдалтыг идэвхжүүлэх үүргийг НЭМГ-ын даргад өгчээ.

Тэрээр "Вакцины гуравдугаар тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг битгий ажилд нь ирүүл. Гэрт нь хөл хорионд оруул. Нэмэлт тунг хийлгэсэн бол ажилдаа ир. Хатуухан арга хэмжээ ав. Энэ саналаа НОК дээр оруулж ир. Үйлчилгээний байгууллагууд гуравдугаар тун хийлгэсэн хүнд л үйлчил. Дархлаа сэргээх тунгаа хийлгээгүй хүн гэртээ бай. Хатуухан шиг зохицуулалт хийж байж л 50 хувиас дээш гаргана. Хийлгээгүй хүмүүс нь гадуур тэнэж, бусаддаа халдааж, вирус тээгч болоод байна" гэжээ.