СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ээжтэйгээ замаар гарч явсан хүүг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарлаa
2021/11/30
2021*11-29-ний 17 цаг 50 минутын орчим Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд Bongo маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь эхийн хамт явганаар явж байсан 5 настай бяцхан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарлаа.
Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд "Bongo" маркийн автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.
Жолооч та хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хийж байгаа ухамсарт үйлдэл гэдгийг анхаарна уу.
Зочин · 2021/11/30
Маш харамсалтай бна. Техникийн бүрэн бүтэн байдал, хариуцлага муу бна. Жижиг оврийн ачааны машин зай барьдаггүй хөдөлгөөний соёлгүй хэцүү шүү. Эцэг эхчүүд маш анхааралтай байх хэрэгтэй.