Таксины мөнгөнөөс болж маргалдан жолоочийг бүлэглэн зодож, цээжин тус газар хутгалж аминд нь хүрчээ
2022/01/14
Энэ сарын 13-ны өдөр /2022.01.13/ таксины жолоочийн амь насыг санаатайгаар хохироож, хэргийн газраас зугтсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн хайж баривчилжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 42 настай иргэн Б такси үйлчилгээ эрхэлж 20-21 насны дөрвөн иргэнийг Толгойт руу хүргэж явахдаа тэдэнтэй таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар дээрх дөрвөн этгээд жолооч Б-г бүлэглэн цээжин тус газарт хутгалж, улмаар хохирогч шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Иймд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран тэднийг илрүүлж, дайчлан баривчилсан байна.
DR. PRADHAN · 2022/01/15
Зочин · 2022/01/14
Мөнггүй бол явган яв таксинд сууж чадахгүй бол хувь заяандаа гомд