Боловсролын сайд и-мэйлээр иргэдийн санал бодлыг авч эхэллээ
2022/02/01
Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласантай холбогдуулан сайдад и-мэйл илгээх аяныг эхлүүлжээ.
Захидлыг [email protected] и-мэйл хаягаар өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна. Цахим хаяг хоёрдугаар сарын 14-ний өдөр хаагдах юм байна.
Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл, суралцах орчны аюулгүй байдал, ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга зэрэг сэдвээр санал бодлоо ирүүлэх боломжтой. Захидал илгээгчийн нууцыг чандлан сахина хэмээн тус яамнаас мэдэгдлээ.
ХЭН И-МЭЙЛ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид
- Их, дээд сургуулийн оюутнууд
- Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан
- Эцэг эх, асран хамгаалагчид.
Зочин · 2022/02/02
Анги дүүргэлтийг янзлах талаар бодлого хэрэгтэй байна
Ж.Соронзон төрсөн өдөр болгоноороо 20 орчим сая төгрөгийг багш, ажилтнуудаасаа авдаг гэв · 2022/02/01
https://dorgio.mn/g/135638
Ж.Соронзон төрсөн өдөр болгоноороо 20 орчим сая төгрөгийг багш, ажилтнуудаасаа авдаг гэв · 2022/02/01
Монгол оросын хамтарсан 3 -р сургуулийн захиралыг насаар нь томилсон юм уу?