Сар шинийн баяраар хулгай болон гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ
2022/02/07
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 547, зам тээврийн ослын шинжтэй 1,259, зөрчлийн шинжтэй 9,211 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Сар шинийн баярын өдрүүдээр гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хулгайлах гэмт хэрэг 5.5 дахин, гэр бүлийн хүчирхийлэл 70 хувиар, залилах гэмт хэрэг хоёр дахин, Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 68 хувиар тус тус нэмэгдсэн байна.
(Дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс үзнэ үү)
Түүнчлэн баярын өдрүүдэд нийт зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 85.7 хувиар өсжээ.
Харин эрүүлжүүлсэн хүний тоо 112-оор буюу 6.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
DR. PRADHAN · 2022/02/07