РОНИН: Амьд амьтнаар зугаа бүү хийгээрэй
2022/02/10
Гэрийн тэжээвэр амьтдаа даатгуулж болдог талаар сонссон уу. Тэгвэл олон нийтийн сүлжээнд “Вася муу глг” гэх хөөрхөн Вася муурны эзэн Ронинтой энэ талаар болон хэрхэн гэрийн тэжээвэр амьтдаа хайрлан, хамгаалах талаар ярилцлаа.
- Яриагаа сүүлийн үеийн гол сэдэв болоод байгаа гэрийн тэжээвэр амьтны даатгалын талаар эхлэе. Даатгал яагаад хэрэгтэй талаар болон энэ санаа анх хэрхэн төрсөн талаараа ярихгүй юу?
Муур маань нэг хэсэг удаан хугацаагаар өвдсөн юм. Тэр үед мөнгө санхүү ч муудаад аргаа барж байсан. Хуримтлал ч юм уу ямар нэгэн эрсдлийн үед ашиглах зориулалттай мөнгөн хадгаламж заавал хэрэгтэй санагдаж байлаа. Санхүүгийн сахилга бат муутай хүн бол гэртээ хадгалаад байж болохгүй, за дараа нь нөхөөд хийчихнэ гээд л үрж орхино. Арга барагдаад хандив гуймаар үе ч байсан. Тэгээд ер нь даатгал яагаад гэрийн тэжээвэр амьтанд байж болохгүй гэж бодсон. Даатгалын хувилбар бол яаралтай үед ашиглахад хамгийн найдвартай сахилга бат сайтай шийдэл санагдсан. Энэ санаагаа бодож боловсруулаад Бодь даатгалд хандсан нь бодит биелэлээ олж байна.
- Монгол хүмүүс даатгалын тал дээр ойлголт тааруу, буцаагаад хүртэх хүрээ нь ч хумигдмал болохоор нэг талаараа огт хэрэггүй зүйл мэтээр хүлээн авдаг шүү дээ. Тэгэхэд гэрийн тэжээвэр амьтнаа даатгуулна аа гээд очиход анх хэрхэн хүлээж авсан бэ?
Даатгалын төрөл, тодорхой заалтуудыг гэрээ байгуулахдаа сайтар уншиж танилцаагүй бүрэн ойлгоогүйгээс үүдэлтэй маргаан их гардаг. Маш уриалагхан хүлээж авсан. Боломжтой бөгөөд энэ төрлийн даатгалын нэвтрүүлэх цаг нь болсон гэж үзсэн нь ч их таалагдсан.
- Таныг хүмүүс Вася муурны эзэн гэдгээр сайн мэдэх болсон шүү дээ. Вася одоо хэд хүрч байгаа вэ. Анх яагаад тэжээх болсон юм бэ?
Ирэх тавдугаар сард 17 хүрэх гэж байна. Анхны эзэн нь нялх зулзага байхад нь айлд орхиод гадагшаа явсан. Орхисон айлынхаа 2 дэгдээхэйг идсэн гээд хөөгдөөд манайд ирсэн. Тэр үед нохойд илүү хайртай муурнаас их айдаг байлаа. Нэг л мэдэхэд ах дүүс шиг 17 жил хамт амьдарсан байна.
- Муурнаас айдаг байж яаж ингэж удаан хамт амьдарсан юм бэ. Ер нь муур тэжээхийн баяр жаргалтай зүйл нь юу юм бол?
Эхэндээ маажуулаад хазуулаад их үзэлцсэн. Шөнө нойргүй хонож элдвийн зүйл бичдэг байлаа. Таалагдахгүй болчихвол цаасаа базаад шалруу чулуудахаар Вася шөнөжин базсан цаасаар тоглож хонодог байсан. Тун удахгүй л дасчихсан. Гаргаж төөрүүлэх тухай ч бодож байсан. Нэг үстэй ноостой тэгээд амьд амьтан чамайг гээд бараадаад ирэхээр юун гаргаж хаях болсон доо. Нүднээс нь бөөн итгэл найдвар мэдрэгддэг. Хажууд салахгүй хүржигнэх нь хайр мэдрүүлдэг.
- Саяхан муур тамласан нэгэн охины тухай нэлээд шуугиад өнгөрсөн л дөө. Хүмүүс их олон талаас нь энэ асуудал дээр хандсан ч ихэнх нь залуу үеийг ямар харгис болж өсч байгаа талаар шүүмжилсэн. Таны тухайд энэ асуудалд хэрхэн хандсан бэ?
Уг асуудалд их эмзэглэсэн. Учир мэдэхгүй нялх амьтныг тамлан зовоох нь байж боломгүй зүйл. Гэхдээ тухайн хүүхдэд ямар асуудал байна вэ гэж санаа зовсон. Би өсвөр насандаа олон хүнд асуудалтай тулгарч, даван туулахын тулд элдвийн зүйл бодож байсан. Бусдаас онцгойрон элдвээр аашлахаас илүү сэтгэл гутрал аливаа хямралаас үүдэлтэй тийм үйлдэл хийсэн болов уу, эцэг эх нь анхаарч өөрсдөөсөө алдааг эрэн хайж засаж залруулаасай гэж бодсон.
- Муур тэжээдэг, мууранд хайртай хүмүүс олон болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зүгээр л гэнэтийн сэтгэл хөдлөлөөр, хүмүүсийг дагаж тэжээхээр авсан ч эцэст нь хаядаг, төөрүүлэх тохиолдлууд олон байна. Муур тэжээдэг, тэжээх сонирхолтой хүмүүст хандаж юу хэлэх вэ?
Нэн түрүүнд гэр бүлийн бүх төрлийн харшлын сорил тавиулж муурны шүлснээс үүсэлтэй харшилд тэсвэртэй юу гэдгээ мэдэж авах хэрэгтэй. Санхүүгийн хувьд тулгарах зардлуудад бэлэн үү. Муурны онцлог нь зэрлэг араатан шинжээ 5000 жил алдаагүй цор ганц гэрийн тэжээвэр амьтан гэж явдаг. Хүүхдийг эв хавгүй өхөөрдөн хазаж гэмтээх урах тохиолдол бий. Тэр үед эцэг эхчүүд огцом уурандаа муурыг газарт савах гэх мэт балмад үйлдлүүд гарч байсан. Гэр бүлийн гишүүн гэж хүлээн зөвшөөрч чадах уу. Муур чихмэл тоглоом биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Гудамжинд гаргаж хаях л юм бол анхнаасаа авч тэжээх хэрэггүй.
- Хүмүүс чамаас гэрийн тэжээвэр амьтнаа хэрхэн хайрлахыг суралцдаг байх. Вася ч их фэнтэй шүү. Өөр та хоёроос юу ойлгож, суралцаасай гэж хүсдэг вэ?
Баярлалаа. Тууштай үнэнч байдлыг дор бүрнээ хичээгээрэй гэж хүсдэг. Муур дунджаар 15 жил амьдардаг. Энэ хугацааны төлөвлөгөөг бодох хэрэгтэй. Гадагшаа явах боллоо гэдэг, уг нь хайртай амьтанаа аваад явж болно шүү дээ. Амьд амьтнаар зугаа бүү хийгээрэй.
- Гэрийн тэжээвэр амьтдын эрхийн талаар та нэлээд дуугардаг шүү дээ. Муур сонирхогчдын групп дээр үүлдэр, өнгө, нас зааж муур тэжээх сонирхолтой хүмүүс байдаг. Үүнийг буруутгах аргагүй байх. Харин спэй, заслага хийлгээгүйн улмаас маш олон нялх амьтад гудамжинд хөөгдөж гардаг. Энэ нь их сэтгэл өвдмөөр санагддаг л даа?
Хүн бүр өөрсдийн хүсэл сонирхолоор үүлдрийн, Стрийт Микс тэжээх нь нээлттэй. Спэй, заслага хийлгээгүй хамгийн муу тал нь төсвөөс жил бүр хоёр тэрбум төгрөг нохой муур устгахад зориулж байна. Үр дүнтэй арга гэвэл үгүй. Эр муур жилд 370 төл нийлүүлэх боломжтой. Эм муур найман савтай, найман өөр эцгийн төл тээх боломжтой. Гарсан зулзага бүрт сайн эзэн олох боломжгүй. Нохой муурыг буудаж устгах нь тоо толгойг цөөрүүлэхгүй. Хамгийн хүнлэг энэрэнгүй арга бол спэй, заслага гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
- Васяг өвдсөн байх үеийг сайн санаж байна. Одоо биеийн байдал нь сайн байгаа юу?
Нэлээн удаан хугацаанд өвдсөн. Эмчтэй нь зөвлөөд унтуулахад бэлдсэн ч тохиолдол бий. Гэхдээ аз болоход эмчилгээ асаргаа сайн хийж авч үлдэж чадсандаа одоо баяртай байдаг. Сүүлдээ өөрөө дусал залгаж сурсан. Одоо бие нь маш сайн байгаа.
- Ашгүй дээ. Васягийн фэнүүд уншвал их баярлах байх аа. Ер нь хайртай амьтадтайгаа урт удаан, эрүүл амьдрахын тулд яах ёстой вэ. Хооллолт, асаргаа гээд л?
Анхнаасаа хооллолт нь зөв явчихвал зонхилох өвчний эрсдэл буурна. Хайр, халамж сайн бол урт удаан наслах бүрэн боломжтой юм байна лээ. Хоолны онцлогуудыг судлах хэрэгтэй. Элэг их өгч болохгүй гэх мэт бий л дээ.
Ярилцсанд баярлалаа.
Зочин · 2023/09/17
SEKSEER UILCHLNEE80955877
Зочин · 2023/09/17
AX NART SEKSEER DYRAAR80955877
Зочин · 2023/09/17
SEKSEER ZYGAATSN 40NASNI ERTEI80955877
tsoodol · 2022/02/10
yamar sain zaluu we mundag yumaa