УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компаниуд зээлээ төлж барагдуулжээ
2022/02/11
Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн үеэр зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлын талаар Хөгжлийн банкнаас мэдээлэл өглөө.
Одоогийн парламентад сууж буй Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК 669.8 сая иенийн зээл авч байсан бол Ч.Ундрам гишүүний аавын эзэмшдэг компани болох "Вояжер минерал ресурсес" ХХК 414,1 сая иенийн зээл авч байжээ.
Эдгээр компаниуд өнөөдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан байна.
Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан “Сод Монгол компани өчигдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан. 3.6 тэрбум төгрөгийн зээл төлсөн.
"Вояжер минерал ресурсес" уул уурхайн компани өчигдөр 2 тэрбум, өнөөдөр 1.6 тэрбум төгрөг төлөөд зээлээ хаасан. Зээлийн зарцуулалтын тодорхой хувь нь баримтаар баталгаажаагүй.
Өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна. Үүний дийлэнх нь зөрчилтэй, шүүхэд хандсан зээл байсан” гэв.
Зочин · 2022/02/13
Асуудал сөхөгдөөгүй бол төлж харагдаач
ккк · 2022/02/12
луйварчин сда одоо Сүнээгээ янзалчихвалч хүсэл нь биеллээ дээ
Зочин · 2022/02/12
Зээл төлсөн нь сайн боловч нөгөө талдаа бага хүүтэй мөнгийг өндөр хүүтэй хадгалуулсан байх магадлалтай.Тэгээд зээлийн асуудал үүсэнгүүт авч ирээд хийчихсэн байнаа даа
Зочин · 2022/02/11
Зочин · 2022/02/11
Луйвар хийж байгаад баригдахаарай мөнгийн нь буцаан төлөөд салдаг гэж юм ерөөсөө байж болохгүй. Эдгээр хүмүүст тохирсон хариуцлагыг заавал ногдуулах ёстой.
Зочин · 2022/02/11
Шилэн дансаараа мэдээлээ өгээрээй анхгы зээл хэл хүү нь ниилээд хэдииг төлсөн өөр банкнаас аваад шилжүүлэж чадах хүмүүс шүү
Зочин · 2022/02/11
Болждээ. Гол нь төлж байвал дэвшил. Төлсөн гээд орхих нь юу юм бэ. Ийм их мөнгө авна гэдэг бас л сэтгэлгүй амиа бодсон л асуудалдаа...