Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн НЭГ САР хорихоор боллоо
2022/02/11
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, улсын заан Н.Түвшинбаярт зодуулсан улсын начин, дотны найз Э.Энхбат харамсалтайгаар нас барсан.
Улмаар Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Дараа нь “Амь нас, эрүүл мэнддээ аюул учруулж болзошгүй” гэсэн үндэслэлээр үргэлжүүлэн хориод байсан. Энэ хугацаа ирэх даваа гаригт буюу энэ сарын 13-нд дуусна.
Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болж шүүхээс түүнийг нэг сар үргэлжүүлэн хорих шийдвэр гарсан байна.