Сүүлийн хоногт улсын хэмжээнд 606 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 285  нь Улаанбаатар хотод,
  • 321 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас 41-80 гаруй насны хоёр иргэн нас баржээ.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,052 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1,150 нь хүүхэд байна.

Гэрийн хяналтад 16,274 хүн байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 1,341
  • Хүндэвтэр – 3,195
  • Хүнд - 471
  • Маш хүнд – 45 хүн байна.