15 настай охин өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа
2022/03/07
Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн 37-р хороонд байрлах Содон хорооллоос өсвөр насны хүүхэд өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр 00:29 цагт тус хорооллын 12 давхараас эмэгтэй 15 настай О.М унаж газар дээрээ нас барсан байна.
Хэрэг гарах шалтгаан нөхцөл нь талийгаач охин ээжтэйгээ хамт БНСУ-д амьдарч байхдаа тус улсын хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан гэх. Үүнээс үүдэн сэтгэл санааны гутралд орсон байсан тул хэрэг гарахын гурван сарын өмнө Монголдоо ирээд байжээ.
Эх орондоо ирээд удалгүй хүчирхийлэлд өртөж байсан сэтгэл санааны хямрал болон ганцаардмал байдлаас болж энд байхад хэцүү байгаа талаараа найздаа зурвас бичиж байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж эхэлжээ