Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч болохгүй
2022/03/17
Нийслэлийн нэгэн сургуулийн бага ангийн багш сурагчдаа гар хүрсэн тухай мэдээлэл цацагдаж, олны шүүмжлэлийг дагуулж байна.
Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр суурийг ийнхүү илэрхийллээ.
Сайд Л.Энх-Амгалан "Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрд хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стресстэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд бүр багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд бүр багшийн зандраад айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ.
Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97 дугаар сургуулийн багш ... нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм. Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ. Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давлагаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэргэжлийн сэтгэл зүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй.
Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улс төрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдна.
Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно. Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй ээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой" гэжээ.
Зочин · 2022/03/18
зөв шүү тэр багшийг өмөөрөөд бгаа нөхдүүдэд хэлэхэд 30 жилийн өмнөх дарангуйлдаг нийгмийн хор нөлөө арилаагүй бнаа.Ийм хортой учраас эсрэгүүцээд бгаа юм,
Зочин · 2022/03/17
онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. сайн багш муу багш гэж байх ёсгүй. сурвал сур байвал боль.шаардах ч хэрэггүй.заах юмаа заа
Зочин · 2022/03/17
МУУ СУРЛАА ГЭЭД ЗОДООД БАЙХ УУ? ТАНЫ ХҮҮХДИЙГ БАГШ НЬ ЗОДООД БАЙВАЛ САЙХАН БАЙХ УУ? ХҮҮХДҮҮД БАГШАА ХҮНДЛЭХ ЁСТОЙ БОЛОХНООС АЙДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ. ДУРГҮЙ ХҮРГЭЭД БАЙВАЛ ЯАСАН Ч ЯАДАГ ЮМ БЭ ? ЭНЭ МИНИЙ ГАРААС ГАРАХ БИШ ГЭСЭН ХАНДЛАГА ЗОНХИЛДОГ.БАГШ ШОРОНГИЙН ХАРГАЛЗАГЧ БИШ БИЗ ДЭЭ. ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙГ ХАР БАГААС НЬ ЭВДЭЖ ӨӨРТӨӨГӨӨ АДИЛ ДЭЭРЭЛХҮҮ ХҮНИЙ ХАРЦААР АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ ИРГЭНИЙГ ТӨРҮҮЛЖ БАЙНА.
Zochin · 2022/03/17
Багш нар минь бие ээ бод... тэр хүүхэд ямар сурах яаж бичих. Ямар хүмүүжилтэй болох н танд хамаагүй юм бна. Заах юм аа заалаа боллоо бусды нь хая.....гэчихлээ шүү сайд чинь
zochin · 2022/03/17
Орчин үеийн Сухомлинский:
Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй.
Гэхдээ багшийн ажлыг хүүхдэд юу зааж сургаснаар нь үнэлэх хэвээрээ биздээ. Сайдаа
Zochin · 2022/03/17
Ингэж хэлдэг сайд байдаг аа. Будаач будаач гэхээр сахлаа будна гэдэг шиг... хүүхэд гоё цэвэр бичих ёстой .....ийм юм заавал суралцах албагүй гэсэн үг үүү
Зочин · 2022/03/17
Багш нараас үр дүн нэхэх албагүй гэж хэлмээр...
Зочин · 2022/03/17
Irgen · 2022/03/17
Za ingej tuilshirch bologviee saidaa,Tegwel bagsh surgaj hvvhed surch yaadgii Hvvhed Bagh hii gesen bagsh unsh gesen hvvhed bagshiin vgend ordog Bagshdaa ch hairtai baidag dunduur ni ta ints surah albagvi,goe bichih albaggvi gej utga uchirgvi ergvvdehee bolii Eswel naad bolowsroliin ym bvh surguuliaa tatan buulgaad bagsh suragch gej baij yaadgii
Зочин · 2022/03/17
Багш ангийнхаа хүүхдүүдэд хичээлээ л заа.эцэг эхчүүд давтуул.багш нараа биeээ бод. Хүчин чаомайлт хэрэггүй хүүхэд заавал цэвэр бичих хэрэггүй онц сурах ч хэрэггүй гэнэм. Залхуу багш нар олширно доо сайд минь ээ.эцэг эхчүүд 2 жилд бичүүлж чадсангүй ээ.бодуулж уншуулж ч чадсангүй ээ..Эцэст нь суурь байхгүй болно. Залхуу болно.тэгэхээр яахав шараж шаардсан ч хэрэггүй бололтой. Яамаар ч юм?
Ddavaa · 2022/03/17
Bagsh , emch, tsagdaa gurav ch songomoorgui mergejil bolohgui ni dee
Доной · 2022/03/17
Багш танд хэлэхэд сургах гэж хичээх хэрэггүй заах хичээлээ заагаад тэр хүүхэд таны заасан хичээлийг тархиныхаа хэмжээгээр ойлгоод авбал тэр эс авбал хохь гэж сайд нь бараг хэлчихсэн бна тэхээр та өөрөө нервтэж өөрийнхөө эд эсийг үхүүлэн байж хичээх хэрэггүй заах ёстой хичээлээ заачихсан бхад сургах гэж хичээх шаардлага үгүй болжээ