УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Нидерландын хаант улсаас Монгол улсад суух өргөмжит консулаар томилогджээ
2022/03/17
Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Экзекватурыг гардуулан өгснийг Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ.
Экзекватур гэдэг нь хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг КГ-ын тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.
Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1972 оны гуравдугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол, Нидерландын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос эхлэн идэвхжсэн байдаг.
Зочин · 2022/03/17
Тагнуулууд ил гарчээ шуудхан, нуух юмгүй төр идсэн уусныг нь улсаа худалдаж асар их өрөө нэмээд байгааг нь сайн зарлаад цацаад өг
Зочин · 2022/03/17
тагнуул ажлаа хийгээчээ яагаад нидерландын иргэн амартүвшин их хурлын гишүүн хийж байгаа юм бэ